Өнгөрсөн долоо хоногт байгалийн хийн хоолойд хоёр хадлага гарч, хэд хэдэн мужид нийлүүлэлт тасарсан ба гол буруутан нь Израиль гэж Иран мэдэгдлээ. Газа дахь аюултай байдал өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан хийн хоолойд дэлбэрэлт гарснаар нөхцөл байдлыг улам ширүүсгэв. Тус үйл явдал хоёрдугаар сарын 14-нд болсон ба Ираны газрын тос хариуцсан сайд “санаатай аллага, террорист үйлдэл үйлдсэн ” гэж Израйлийг шүүмжилж байна. Сайд Оужи халдлагийн ард Иран байгааг батлах мэдээлэл олгоогүй ба тус улс хариу мэдэгдэл өгөөгүй юм. Дэлбэрэлт Ираны баруун хэсэг болох Чахармахал , хойд зүгийн Бахтиар мужаас Каспийн тэнгисийн хотууд руу чиглэсэн байгалийн хийн хоолойг гэмжээсэн. Ойролцоогоор 1,270 км (790 миль) хоолой нь Ираны офшор Өмнөд Парсын хийн ордын төв болох Асалуйе хотоос эхэлдэг.Халдлагын улмаас хүний амь нас эрсдээгүй аж. Зүүн хойд хэсгийн Хойд Хорасан, баруун зүгт Лорестан, баруун хойд зүгт Занжан мужуудад нийлүүлэлт тасалдсан гэж төрийн хэвлэлүүд мэдээлэв. Оужи уг халдлагыг 2011 онд болсон хий дамжуулах хоолойн нууцлаг халдлагууд, тэр дундаа Ираны 1979 оны хувьсгалын ойн үеэр болсон халдлагатай адилхан гэж зүйрлэв. Мөн Иран санаатайгаар Израйлийн төрийн сайтад нэвтрэх үйлдэл хийж байсан нь энэ удаагийн хэрэгтэй холбоотой гнж үзэж байна. Иран ерөнхийдөө Израилийн урьд нь ийм төрлийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байсан. Израиль Иранд халдлага үйлдсэн ч голдуу цөмийн болон цэргийн объектуудыг нь онилдог байв.
Эх сурвалж : Aljazeera