БНХАУ-ын Шинжаан мужийн Акчи бүсэд ням гарагт /2024.02.25/ 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв (CENC) мэдээлжээ.
“CENC”-ийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар ням гарагийн 12:14 минутад, гадаргаас 11 км-ийн гүнд үүссэн байна. Мөн бямба гарагт /2024.02.24/ Шинжаан мужийн Ахечи бүсэд 5.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Хөдлөлт гадаргаас 10 км-ийн гүнд үүссэн аж.
Акчи бүсэд оршин суудаг нэгэн иргэн “Гэрт байсан тавилгууд анзаарагдахуйц чичирхийлж эхэлсэн. Гадагшаа гарахаар гүйхэд газар чичирхийлж байгааг нь мэдрэгдсэн. Хоёр өдөр дараалж 5 магнитуд давсан хүчтэй газар хөдлөлт болсон нь жоохон аймар байна” хэмээжээ.
Нэгдүгээр сард Шинжаан мужийн Киргизстантай хиллэдэг бүсэд 7.1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж, гурван хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: Xinhua, CNBC