• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 4 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хоёр талын байр суурь: “Оюу толгой” ХХК хууль зөрчин, цалинг бууруулсан уу

2024-02-26
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Оюу толгой” ХХК-ийн ажилчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Компанийн зүгээс хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн, нийт ажилчдын цалинг бууруулах шийдвэр гаргасныг тэд эсэргүүцэж байна.

Тодруулбал, өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр ажилчдын төлөөллөөс:

“Цалин бууруулах шийдвэрийг зөвшилцөлгүй, дангаар гаргасан нь хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн үйлдэл. Дундаж цалинг буруулахаас гадна шөнийн ээлжийн нэмэгдэл, илүү цагийн хөлсийг хассан нь хууль бус.

Энэ шийдвэрийг өөрчлөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Ядаж Үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөх ёстой.

Хэрэв компанийн ашиг орлого буурч, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан бол ийм шийдвэрийг ойлгож, хүлээн зөвшөөрч болно” хэмээсэн юм.

Харин “Оюу толгой” ХХК-ийн зүгээс энэ агуулгаар хоёрдугаар сарын 7-ны өдөр албан мэдээлэл түгээж байсан байна. Үүндээ, энэ нь 2022 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хэрэг хэмээн тайлбарлажээ.

Тодруулбал, албан мэдээнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжин, “Оюу толгой” компани дотоод журам, холбогдох бусад баримт бичгүүдээ хуульд нийцүүлэн өөрчлөн хэрэгжүүлсэн.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ажилтны ажиллах хугацаа 25% багассан ч бид үндсэн цалинг хэвээр хадгалж ирсэн. Уг шинэчилсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн хийлгүй хойшлуулж ирсэн нь Монгол Улсад амьдрах өртөгийг тооцоолсноос гадна, ажилтнуудад шууд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой байсан юм.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт”-ийн дагуу ажилтны нэмэгдэл хөлс тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг “Оюу толгой” компани 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Зарим ажилтнууд маань энэхүү өөрчлөлтөд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа бөгөөд дээрх журмын хэрэгжилтээс шалтгаалан тэдэнд үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л арга замыг эрэлхийлж, шийдвэрүүдээ уялдуулан гаргаж байна. Тиймээс ч үндсэн цалин, уртын ээлжийн нэмэгдэл, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, өндөр хариуцлага бүхий ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нэмэлт ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин болон бусад тогтмол нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэвээр үлдэнэ.

Бидний энэхүү шийдвэр нь ажлын байрны тэгш байдал, ажилтнуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэгт итгэж байна” хэмээж байв.

Өмнөх мэдээ

Хүүхдийн эрх зөрчсөн 67 иргэнийг 20 сая төгрөгөөр торголоо

Дараагийн мэдээ

Зеленский: Дайн эхэлснээс хойш 31 мянган цэрэг үрэгдсэн

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Зеленский: Дайн эхэлснээс хойш 31 мянган цэрэг үрэгдсэн

Завхан голын эхээр 42 хэм хүрч хүйтэрнэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.