• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Оросын эрх баригчид Навальныйг ялтан солилцоонд хамруулахгүйн тулд алсан гэж хамтран зүтгэгч нь мэдэгдлээ

2024-02-27
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Германд хоригдож буй алуурчныг Алексей Навальныйгаар солилцох тохиролцоонд хүрэхийн өмнөхөн Оросын эрх баригчид түүний амь насанд хүрсэн гэж үзэж байгаагаа талийгаачийн хамтран зүтгэгчдийн нэг болох сэтгүүлч Мария Певчих өчигдөр мэдээлжээ.

Түүний хэлснээр Навальныйгаас гадна Оросын шоронд хоригдож буй АНУ-ын хоёр иргэнийг Германд бүх насаараа хоригдох ял эдэлж буй Вадим Красиковоор солилцох яриа хэлэлцээ явагдаж байсан гэнэ.

Красиков нь Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтан бөгөөд Чеченийн салан тусгаарлагчийн амийг Берлин хотод хөнөөх ажиллагааг гүйцэтгэж байжээ.

“Навальный хэдхэн өдрийн дотор суллагдах боломжтой болоод байсан. Учир нь бид түүнийг солилцоонд хамруулахаар тохиролцсон байсан юм. Хоёрдугаар сарын 15-ны орой би солилцох яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсон тухай мэдээлэл авсан” гэж Певчих ярьсан байна.

Навальный хоёрдугаар сарын 16-нд нас барсан юм.

Певчихийн мэдэгдлээс хэдхэн өдрийн өмнө талийгаачийн гэргий Юлия Навальная “Путин яг ямар шалтгаанаар Алексейг алсныг удахгүй дэлхий нийт мэдэх болно” гэж ярьж байжээ.

Красиковыг өөр хүнээр сольж, Навальныйг суллаж явуулахгүйн тулд Путин амь насыг нь бүрэлгэсэн гэж Певчих тайлбарлаж байна.

Сүүлийн саруудад Орос болон Өрнөдийн хооронд ялтан солилцох асуудал яригдаж, солилцох ялтнуудын нэрсийн жагсаалтад Навальныийн нэр байгаа тухай албан бус мэдээ хүмүүсийн дунд цацагдаж байсан юм.

Тухайлбал Германы Bild, Zeit хэвлэлүүд Берлиний эрх баригчид Навальныйг Красиковоор солилцох төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлж байжээ.

Германы засгийн газар өчигдрийн мэдэгдэлдээ Навальныйг ялтан солилцоонд хамруулах гэж байсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаныг мэдэж байгаа, гэхдээ энэ асуудалд тайлбар өгөх боломжгүй гэсэн байна.

Певчихийн мэдэгдэлд өгүүлснээр Оросын олигархи Роман Абрамович солилцоонд Навальныйг хамруулах саналыг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байсан гэнэ.

Оросын эрх баригчид Навальныйн шарилыг Бямба гарагт ээжид нь хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл бий. Түүний оршуулгын тов гараагүй байгаа ч Москвад оршуулах таамаг яригдаж байна.

Хамтран зүтгэгчид нь олон хүнтэй салах ёс гүйцэтгэх боломжтой газар хайж байгаагаа саяхан зарласан юм.

“Бид Алексейтэй олон нийт салах ёс гүйцэтгэх боломжтой газар хайж байна. Хэрвээ танд тохиромжтой газар байгаа бол бидэнтэй холбогдоно уу” гэж Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш сошиал хуудсандаа зарлажээ.

Оршуулгын ёслолыг энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Өмнөх мэдээ

Д.Бямба: Малын гаралтай тэжээлээр мал тэжээснээр галзуу өвчин гарах эрсдэлтэй

Дараагийн мэдээ

Оюутнаа цохисон дээд сургуулийн захирлыг 100 мянган төгрөгөөр торгожээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Оюутнаа цохисон дээд сургуулийн захирлыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Японы судалгааны станц саран дээр хоёр дахь шөнөө давж чадлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.