• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

АН: Сайд дарга нарын сэтгэц эрүүл гэдэгт эргэлзэхэд хүрч байна

2024-02-29
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ардчилсан намаас өнөөдөр /2024.02.29/ ээлжит 4/11 мэдээллийн цагаараа Хөгжлийн банкны шүүх хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж:

-УИХ-ын гишүүд зудын онцгой нөхцөл байдалтай байгаа Сүхбаатар, Дорнод аймгаар явахгүй өөр аймгуудаар явж байна. Ямар ч тэнэг хүн хараад сонгуулийн далд сурталчилгаа гэж ойлгоно. Ямар нэг юмыг далимдуулж, хууль зөрчдөг явдал эрх баригчдын гэм биш зан боллоо. Энэ бурангуй байдал нийгэмд муу нөлөө үзүүлж байна. Төрийн хүний хэлж байгаа үг, үйлдэл олон нийтэд үлгэр дууриалал болох ёстой ч зарим сайд дарга нарын сэтгэц нь эрүүл саруул байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Улстөрч гэхээр авлигачид гэж боддог боллоо. Энэ бүх болох, болохгүй зүйлийг хийж байгаа гол буруутан нь эрх баригч намын бодлого.

Төр засагт алба хашиж байгаа хүмүүс сүүлийн үед мафи, гэмт хэргийн бүлэглэл гэж ярьдаг болсон. Үүгээрээ нийгмийг айдаст автуулдаг. Монголд албан тушаалаа ашиглан хулгай хийж байгаа нь үнэн ч мафийн хэмжээнд хүрээгүй шүү дээ.

Ард түмний итгэлийг хөсөрдүүлж, ёс суртахууны ялзрал доройтолд хүргэж байна. Ардчилсан нийгэмд ажил хийсэн хүн хохирч, үг хэлэх эрхгүй боллоо. Бүх боломжийг төр авч, хааж боодог боллоо. МАН-ын Удирдах зөвлөл өнөөгийн нийгмийг удирдаж, дарангуйлж байна. Жишээлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг байхгүй болгож, аймаг болон нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болсон. Үүний эсрэг Ардчилсан нам дуугарна.

УИХ-ын сонгуульд дахин ямар амлалт өгөх вэ. Хууль дүрмээс дээгүүр эрхтэй дарга нар гарч ирлээ. Долоон буудал, Дамбадаржаа орчимд амьдарч байгаа иргэдийн 65 хувь нь дэмжвэл нүүлгэж, газарт оруулна гэж тулгаж байна. Магадгүй орон сууцнаас илүү өөрийн өмчилсөн газар дээрээ байшинд амьдрах хүсэлтэй иргэд байвал яах уу. Олонхын шийдвэр гээд нэг хэсэг хүмүүсийг хохироодог үзэгдэл комунизмын үед байсан. Одоо ардчилсан нийгэм шүү дээ. Үлдсэн 35 хувь нь хүн биш юм уу. НИТХ дээр наймаачин, атаман шиг аж ахуйн нэгжийн нэр дурдаж, “Бага дарвалзаарай” гэж гудамжны үг хэллэгээр хэлж байх жишээтэй.

НИТХ өчигдөр хуралдаж, 2020 онд УИХ-ын сонгуулийн өмнө нийслэлийн Засаг дарга байсан хүн ус зөөдөг усан оргилуур барина гэж бариулсан. Тэгвэл одоо ямар ч хэрэгцээгүй 45.6 тэрбум төгрөгөөр Сүхбаатар талбай орчмын явган хүний чулуун зам тавина гэнэ. Өөр хэрэгцээтэй зүйл төсвөө зарцуулмаар байх юм. Энэ бас л сонгуулийн ажил. Бас метро, дүүжин тээвэр гэх мэт бүтээн байгуулалт байна. Ардчилсан нам хувийн аж ахуйн нэгжээ дэмжинэ гэв.

Ардчилсан намын ҮБХ-ний гишүүн Д.Ганбаяр:
-Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо өнгөрсөн хугацаанд 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа намынхаа гишүүд болон хүмүүстэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр Монгол Улс хүний эрхийн индексээр ухарсан. Энэ бүхний цаана шударга шүүх. Үндсэн хуулийн 14.2 зүйлд заасны дагуу үзэл бодол, эвлэлдэн нэгдсэн намаар нь ялгаварлан гадуурхаад байна. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны шүүх хурал болсон.
Гэтэл яг одоо нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны хурал болж байна. Энэ асуудлыг нээлттэй явуулж өгөөч гэхээр өчигдөр 17.00 цагт хүсэлт өгсөн. Тийм учраас шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдэг хариуг өгсөн.
Уг нь журамд хүсэлтийг нэг хоногийн өмнө өгнө гэж заасан байдаг. Яагаад шүүх хурлыг процессыг ил тод явуулж болдоггүй юм бэ. Шүүгчид нь улс төрийн захиалгаар ажиллаж байна. Үүний цаана шүүгдэж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ бүхний зохион байгуулагч нь МАН. Одоо газрын сонсгол хийх юм гэнэ. Газартай холбоотой асуудлыг гаргаж тавих гэнэ. Өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсгол хийсэн ч нэг нөхөрт бага хэмжээний ял өгч, торгууль авдаг. Шүүх байгууллагын бодлого ялгавартай байгаад байна. Бид энэ асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсан. Тусгай шинжээчид асуудлыг шинжилж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эрх баригч намыхан үлдсэн гурван сарын хугацаанд шударгаар өрсөлдье гэдгийг онцлов.
Өмнөх мэдээ

Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Дараагийн мэдээ

Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, цэргийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, цэргийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов

Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл метрогоор явахад тасалбарын үнэ 1,000 төгрөг байх тооцоолол гарчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    46 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.