• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ц.Элбэгдоржийн зөвлөгөө: Газар доорхи байгууламж түгжрэл шийдэхэд тустай!

2024-03-01
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

МАН метро барихаар нэгэнтээ шийджээ. Энэ тухай нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна. Жайкагийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэв. Тэр дагуу НЗДТГ метро барих олон улсын нээлттэй тендер өчигдөр зарлагдав. Түүгээр зогсохгүй метроны тасалбарын үнийг 1000 төгрөгөөр тогтоосноо иргэд, олон нийтэд түгээв. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг. Барих компаниа тодруулаагүй байж суух тасалбарыг нь тооцоод гаргадаг нь бас л аргуун үйлдэл шүү. Ямар чөтгөр нь тэдэнд ийм санаа шивэгнэчихсэн юм, бүү мэд.

Ямартай ч нийт хүн амын тал хагас нь албан ёсоор суурьшдаг, албан бусаар бол дийлэнх олонх нь зах зээлээ бараадаж амьдардаг Улаанбаатарт метро барих шаардлага бий юу гэвэл бий. Хотын ачаалал, иргэдийн стресс, эдийн засгийн үзүүлэлтээ бодсон ч нийтийн тээврийн салбарт эрс реформ хийх цаг болсон. Ингэхдээ харин газрын дээр барих уу, доор барих уу гэдэг л гол асуулт болсон. Тэр тасалбар, масалбар бол жижигхээн, бараг 200 дугаар асуудал.

Газрын дээр эсвэл доор барьснаар эдийн засагт болон иргэдийн амьдрал, орчин нөхцөлд ямар эрсдэлтэй болоод эдийн засгийн хувьд хэр давуу талтай вэ гэдгээ эхлээд маш сайн тооцох ёстой. Түүнээс ТҮЦ барих гэж байгаа бол сэтгэлийн хөөрлөөр, сонгуулийн шоу болгоод юу ч хийсэн яахав. Харин метро бол бөөн мөнгө, бөөн байгууламж, бөөн эрчим хүч шаарддаг том төсөл. Сайтар төлөвлөж, тооцож байж барьдаг эд. Авто зам барих гэж байгаа бол “луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” хамаагүй. Харин метро бол тэс өөр. Тиймээс долоо хэмжиж нэг огтлох ёстой. Энд тэндэхийн алдаа, оноог судлах хэрэгтэй. Хол, ойр явсан, уншсан дуулсан хүмүүсийн үгийг сонсох шаардлагатай.

Энэ тухайд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  Х.Нямбаатарт өгсөн зөвлөгөө нь “Газар доорхи байгууламж түгжрэл шийдэхэд тустай. Төвийн дэлгүүр мухлаг, хоол үйлчилгээний газар, Нарантуул, Дүнжингарав, бусад нь ингээд орчихвол. Урт, олон гарц, чиглэлтэй байвал. Япон, Солонгосынх энэ байна. Урамшуулал, баталгаа байхад эзэд өөрсдөө барьчих байх. Улс стандарт, аюулгүй байдалд нь хяналт тавиад.. @KhNyambaatar”  гэх жиргээ.

Мэдээж, хотын дарга Х.Нямбаатарын эрх мэдлийн хүрээний асуудал мөн  боловч авах гээхийн ухаанаар хандаж байж эдийн засаг, нийгэмд өгөөжтэй төсөл хэрэгжүүлнэ. Ядаж дараа нь “шоронд” орохгүй нь тулд шүү дээ. Монголд ажил хийвэл толгой цусаддаг болсон цаг.

Өмнөх мэдээ

ХҮН намыг “жийх” ажилдаа шуудрав

Дараагийн мэдээ

Хувийн хэвшлээ дээрэмдээд байвал хуулиа өөрчлөөд нэмэргүй!

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

2025-06-25
Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Дараагийн мэдээ

Хувийн хэвшлээ дээрэмдээд байвал хуулиа өөрчлөөд нэмэргүй!

Дубайд ажиллуулна гэж хэлээд Оросын армид нэгтгэжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.