• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

БШУЯ: Монголын боловсролын тунхаглалыг хөгжлийн үндсэн чиглэл болгохыг уриалж байна

2024-03-05
Боловсрол, Нийгэм
A A
0
10
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт” чуулган амжилттай болж ороцлогч талууд “Монголын боловсролын тунхаглал 2024” тунхаглалыг баталлаа. Монголын боловсролын тунхаглалд нийгмийн бүлэг, байгууллага, хүн бүр нэгдэн, боловсролын хөгжлийн үндсэн чиглүүлэг болгон эрхэмлэхийг БШУЯ-наас уриалж байна. Тунхаглалыг батлах хэлэлцүүлгийн үеэр чуулганы оролцогч талууд болох:
  • Хүүхэд, залуучууд,
  • Багш, сурган хүмүүжүүлэгчид,
  • Судлаач, эрдэмтэд,
  • Малчин иргэд,
  • Бизнес эрхлэгчид болон
  • Боловсролын байгууллага,
  • Төрийн байгууллага,
  • Иргэний нийгэм,
  • Нам, эвсэл,
  • Хэвлэл мэдээллийн төлөөлөл нэгдэн хэлэлцэж, Монгол Улсын боловсролыг цаашид тогтвортой хөгжүүлэхэд энэхүү тунхаглал чиглүүлэх үүрэг гүйцэтгэхийг онцоллоо.
Дэлхий дахинаа нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын өсөлт, эрчимтэй хотжилтын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдол, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, хиймэл оюун ухаан, их өгөгдлөөс үүдэн өөрчлөлтүүд гарч буй. Тухайлбал:
  • ирээдүйн төлөв байдал тодорхойгүй, таамаглахад бэрхтэй, тогтворгүй, ээдрээтэй байгааг хүлээн зөвшөөрч,
  • Хүн төрөлхтний сайн сайхны төлөө эрмэлзлийг хүлээн зөвшөөрөх нь бүх нийтийн үйл хэрэг болохыг үндэс болгон,
  • Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг Монголын ард түмний туйлын эрмэлзэл хэмээн үзэж,
  • Төрт ёс, өв соёлоо дээдэлж, хүмүүсийн эв эетэй харилцааг хөгжүүлэхэд нэн чухал болохыг онцгойлж,
  • Хувь хүний утга учиртай амьдралыг хөхүүлэн дэмжиж,
  • Үндэсний түүх, соёл, уламжлал, хэл, бичиг, сэтгэлгээ болон язгуур шинж, онцлогоо ухамсарлан,
  • Монголын боловсролыг даяарчлалын хандлагатай, үндэсний онцлогтойгоор хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Үүний тулд:
  • Хүн бүрийн сурч боловсрох эрхийг хүндэтгэн,
  • Тэдэнд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж,
Мөн боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэхийг зорин,чуулганд оролцогч талуудын хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэсэн, энэхүү тунхаглалын зүйл бүрийг дагаж мөрдөх нь нэн чухал болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй. Монголын боловсролыг хөгжүүлэхэд
  • Чиглэх алтан гадас нь Алсын хараа,
  • Алсын хараа руу хөтлөх луужин нь Үнэт зүйл,
  • Нийгэмд төлөвших хүн нь Монгол суралцагч,
  • Монгол суралцагчийг дэмжих Тэргүүлэх чиглэлүүд тодорхой байхыг чухалчлан тунхаглажээ.
Энэхүү Монголын боловсролын тунхаглалд нийгмийн бүлэг, байгууллага, хүн бүр нэгдэн, боловсролын хөгжлийн үндсэн чиглүүлэг болгон эрхэмлэхийг уриалжээ.
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ
  • Монголын боловсролын философийг боловсролын даяарчлал, үндэсний онцлогт тулгуурлан хөгжүүлнэ.
  • Монголын боловсролын философи нь Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах нэг үндэслэл болно.
  • Монголын боловсролын философи нь судлаач, эрдэмтэн, багш, иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх академик эрх чөлөөний талбар байна.
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН АЛСЫН ХАРАА
  • Монголын боловсрол нь хүн бүрд эдийн засаг, улс төр, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн дэвшилтэт ололт амжилтаас хүртэх, оролцох, уур амьсгал-эко системийн өөрчлөлт зэрэг сорилтуудыг даван туулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний аз жаргалтай амьдрах бүхий л боломжуудад дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Үүний тулд уламжлалт боловсролын тогтолцооны зорилгоос давсан “Алсын хараа”-г тодорхойлох шаардлагатай байна.
Монголын боловсролын алсын харааг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
  • Хүн төрөлхтний нийтлэг соёлыг хүндэтгэх,
  • Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоох,
  • Гэр бүлийн амьдралын баталгаа болох,
  • Хувь хүний хөгжлийг дэмжих,
  • Монгол хүнийг төлөвшүүлэх
  • Мэдээлэл технологийн дэвшилд тулгуурласан хөгжил нь бидний урьд өмнө байгаагүй шинэ боломжуудыг бий болгож байна. Бид түүнийг боловсролынхоо үр ашгийг дээшлүүлэхэд ашиглах болно.
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ
Монголын боловсролын алсын хараа руу тэмүүлэхийн тулд баримтлах зарчимтай байна. Эдгээр зарчмыг үнэт зүйлсээр тодорхойлжээ. Үнэт зүйл нь хүн төрөлхтөн, нийгэм, хүн хоорондын харилцаа, хувь хүн, үндэсний соёл, уламжлалд үзүүлэх боловсролын нөлөөлөл бөгөөд энэ нь суралцагч нийгэмд иргэн болон төлөвшихөд чиглүүлэх луужин юм. Монголын боловсролын үнэт зүйл нь
  • Дэлхийн соёл,
  • Хүн чанар,
  • Гэр бүл,
  • Суралцахуй,
  • Монгол сэтгэлгээ байна.
Монгол Улс боловсролын үнэт зүйлээ тодорхойлох нь боловсролыг өөрийн онцлогтой хөгжүүлэх үндэсний тэмүүллийн эх үндэс болно.
МОНГОЛ СУРАЛЦАГЧИЙН ДҮР ТӨРХ
Монголын боловсролын тогтолцоо нь суралцагч төвтэй байна. Суралцагчийн дүр төрх нь:
  • Хүн төрөлхтний соёлыг хүндэтгэдэг, дэлхийн соёлоос суралцдаг “Дэлхийн хүн” ,
  • Үндэсний соёл, уламжлал, ёс заншлаа өвлөн хөгжүүлдэг “Соёлыг уламжлагч”
  • Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулдаг “Хүнлэг иргэн”,
  • Нийгмийн болон гэр бүлийн ”Хариуцлагатай гишүүн”,
  • Бие дааж, насан туршдаа суралцдаг ”Тасралтгүй суралцагч” байна.
Монгол суралцагчийн дүр төрх нь чадамжаар тодорхойлогдох бөгөөд чадамжийг боловсролын түвшин бүрд залгамж холбоотойгоор хөгжүүлнэ. Хүн бүр монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхийн төлөө өөрсдийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан суралцана.
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Хүн бүрд монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхэд дараах хэсгүүдийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байна. Үүнд:
  • Сургалтын хөтөлбөр,
  • Хүний нөөц,
  • Боловсролын орчин,
  • Удирдлага, зохион байгуулалт,
  • Үнэлгээ, мониторинг
Монгол суралцагчийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсролын түвшин бүрээр залгамж холбоотойгоор олон талт оролцоонд суурилан боловсруулна. Мөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын орчныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүрдүүлнэ. Боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, менежментийг нотолгоо, оролцоонд суурилан, ахиц дэвшлээ тооцсон системийн үр ашигтай уялдуулан хөгжүүлнэ. Үүнээс гадна бүх түвшний боловсролын зорилго, үр дүнг бодитой, тохирцтой, найдвартайгаар үнэлж, хэмжээсжүүлсэн баталгаатай мэдээллээр оролцогч талуудыг хангах, тэдний амжилтыг ахиулах боломжийг нэмэгдүүлнэ.
Үндэсний, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, үр дүнг ашиглах чадавхийг тасралтгүй бэхжүүлнэ.
ХАМТРЫН АЖИЛЛАГАА ТҮНШЛЭЛ
Боловсролыг бүх нийтийн сайн сайхан байдалд хөтлөх арга зам болохын хувьд дараах талуудын оролцоо, түншлэлийг эрхэмлэнэ. Үүнд:
• Боловсролын дэд салбарууд,
• Төр, хувийн хэвшлийн байгууллагууд,
• Иргэний нийгмийн байгууллагууд
• Нам, эвсэл,
• Нийгмийн бусад бүлгүүд,
• Гэр бүл
БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ БА ИХ ӨГӨГДӨЛ
• Монголын боловсролын хувирган өөрчлөлтийг эрчимжүүлэхэд цахим технологийг тууштай ашиглана.
• Цахимаар суралцахуйг дэмжих олон талт үйл ажиллагааг хөхүүлэн дэмжинэ.
• Боловсролын их өгөгдлийн санг бүрдүүлэхэд найдвартай, тохиромжтой гэсэн хэмжилтийн зарчимд тулгуурласан чанартай өгөгдөл цуглуулна.
• Их өгөгдөлд тулгуурласан суралцахуйн сайн туршлага, үр дүнгийн мэдээлэл нь суралцагчийн цаашдын боловсрол, ажил, амьдралын замналаа төлөвлөх, хөгжүүлэх эх үүсвэр байна.
• Их өгөгдлийг хиймэл оюун ухаанд суурилан, төлөвлөлтөөс шийдвэр гаргах хүртэлх үйл явцад ёс зүйтэй ашиглана.
БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ
• Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ.
• Санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин, урамшууллын тогтолцоог бэхжүүлнэ.
• Сургалтын байгууллагын санхүүжилтийг захиран зарцуулахад талуудын оролцоог хангах бодлого, үйл ажиллагааг сайжруулна.
Өмнөх мэдээ

П.Сайнзориг: “Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил” форумын үеэр есөн дүүрэгтэй байх уу гэх асуудал яригдана

Дараагийн мэдээ

Оросын шинэ танк Украинд ашиглахад хэтэрхий үнэтэй

ХолбоотойМэдээ

Нийгэм

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Дараагийн мэдээ

Оросын шинэ танк Украинд ашиглахад хэтэрхий үнэтэй

Цөөн малчнаас 40-45 мянгаар хонь тохиролцож авсан гэв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.