Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дараах судалгааг танилцууллаа. Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3,504,741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.