• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Путины засаглал гэнэт дуусвал юу болох вэ?

2024-03-15
Улс төр
A A
0
11
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины талаарх хоёр зүйл тодорхой байна. Нэгдүгээрт, 2024 оны гуравдугаар сарын 15-аас 17 хүртэлх сонгуульд Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдож, дүнг будлиантуулах магадлал өндөр. Хоёрдугаарт, ямар ч хүн үхэшгүй мөнх биш. Путин  тэтгэвэрт гарахаас илүү албан тушаалаа эцсийн мөч хүртлээ сахих  магадлалтай. Хэдийгээр Путины засаг захиргаа дуусах  өдөр хэзээ ирэхийг мэдэхгүй ч дараагийн ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн дэлхий нийтийн гол сэдэв болно.

Путин 2000 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж авснаасаа хойш өөрийн байр сууриа  баталгаажуулахын тулд сонгуулийн луйврын механизмыг сайжруулсаар ирсэн. Санал худалдаж авах, саналын хуудсыг буруу тоолох, урьдчилан бөглөсөн саналын хуудас тараах, саналын хайрцгийг эвдэх, сонгогчдод хяналт тавих, айлган сүрдүүлэх, саналын хуудсыг бөглөх зэрэг нь Путины ажилчдын ашигладаг арга юм. Тэрбээр мөн улс төрийн өрсөлдөгчөө шоронд хорьж, цөлж, шударга сонгуулиар өөрийг нь эсэргүүцэх боломжийг хаасан. Хамгийн хүнд тохиолдол гэвэл  Борис Немцов, Алексей Навальный нарын  нас барсан хэрэгт гар бие оролцсон гэж ажиглагчид үздэг. Энэ удаагийн сонгуулиар Путин ялалт байгуулж  Оросын улс төрд төмөр атгасан гэдгээ дахин бататгах болно гэж барууны улс орнууд таамаглаж байна. Сүүлийн 25 жилийн турш Путины дэглэмийг судалсан Оросын улс төр, гадаад бодлогын судлаач Роберт Персон Зөвлөлтийн улсыг  харгис хэрцгий , авилгал хээл хахуулаараа өрсөлддөг нийгэм болсон гэжээ. Мөн сүүлийн 24 жилийн турш Путин өөрийн бий болгосон улс төрийн тогтолцооныхоо хоригдол болсон гэж Персон үзэв. Олон жил төр барьсан хүмүүсийн адил Путин хураасан баялаг, эрх мэдэлдээ зууралдаж энгийн төрийн алба хаагч шиг тэтгэвэртээ гарч чадахгүй. Хэрэв Путин эрх мэдлээ шилжүүлвэл түүний залгамжлагч араас нь дайрч  магадгүй юм. Путины хувийн эрх мэдэл, нөлөө нь түүнийг амьд байгаа цагт дараагийн ерөнхийлөгчид  саад болж, ажил үүргээ бүрэн гүйцэтгэхэд бэрхшээлтэй болно. Путин дараагийн ерөнхийлөгчөө зарлахгүй байх магадлал өндөр аж. Учир нь Путинг эрх мэдлээ шилжүүлэхээс ч өмнө түүний байр суурийг булаалцалдах тэмцэл өрнөнө гэж судлаачид үздэг. Путины ойр дотны хүмүүсийн дунд ч ширүүн өрсөлдөөн бий. Ихэвчлэн Путин эдгээр тэмцлийг хяналтандаа байлгаж чаддаг ч 2023 онд Вагнерийн ахлах Евгений Пригожин Батлан ​​хамгаалах яамны эсрэг бослого гаргасан нь эдгээр өрсөлдөөн хэр их үхэлд хүргэж болохыг харуулж байна. Пригожин 2023 оны наймдугаар сард онгоцны ослоор амь үрэгдсэн бөгөөд үхлийн  жинхэнэ шалтгааныг хэзээ ч мэдэхгүй байж магад. Гэхдээ олон нийт Путин Пригожины үхэлд буруутай гэж сэжиглэсэн юм. Путиныг дэмждэг чинээлэг олигархуудын ард  авилгад идэгдсэн нөхдийн гүн сүлжээ бий. Хэрэв Путинээс өөр бодолтой хэн нэгэн дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдвол Оросын бүх олигархууд эрх чөлөө, эрх мэдлээ алдаж болох томоохон тэмцэл өрнөнө.

Бусдаас дээгүүрх эрх мэдэл

Путин ямар ч бослогоос болж  огцрох магадлал багатай. Оросын аюулгүй байдлын албыг Путин хяналтандаа байлгаснаар өрсөлдөгчдөө дарж, хэвлэл мэдээлэл, шүүх засаглал, бүс нутгийн удирдагчид, парламент, олон нийтийн бүлгүүдийг хянах боломжтой болсон. Путин  өөрийн дэглэмийн дотор болон гаднаас ирж буй сөрөг хүчний болзошгүй заналхийллийг анхааралтай ажиглаж,  “төрийн эргэлтэнд тэсвэртэй” болгосон гэж Роберт Персон үзжээ. Барууны эсрэг Оросын үндсэрхэг үзлийг төлөвшүүлсэн нь Путин цэргийн болон иргэдийн үнэнч хандлагыг олж авсан юм. Путин мөн Оросын байгалийн баялгийг эзэмшиж, олигархиудыг эгнээндээ байлгахын тулд ашигладаг. Тэрбээр  Оросын төрийн өмчит газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, аж үйлдвэрийн томоохон үйлдвэрлэгчдийг удирдахад ямар олигархиудыг томилохыг шийддэг. Эдгээр олигархиуд Путинд үнэнч байж, түүний улс төр, эдийн засгийн удирдамжийг дэмжиж байгаа цагт компаниудынхаа олсон орлогыг дээрэмдэж, сайн ашиг олох боломжтой.Олигархиудын эд баялаг, эрх чөлөө нь Путинтэй нягт  холбоотой аж. Шоронд хоригдож буй магнат Михаил Ходорковский 2003 онд Путиныг шүүмжилснийхээ дараа шоронд хоригдож, ЮКОС-ын газрын тосны компанийг нь төр булаан авахыг үзсэн байна. Путин өөрийн ойр дотнын баян, эрх мэдэлтэй хүмүүсийг харлуулах материал байдаг тул Оросын олигархиуд хэзээ ч бодлоггүй алхаи хийхгүй нь лавтай. Товчхондоо, Оросын элит хүмүүс бүхэлдээ Путины эвслээс гарснаар хожих зүйлгүй ч алдах мянган зүйлтэй аж.

Үхлийн дараах 

Хэрэв Путин тэтгэвэртээ гараагүй, огцрохгүй  бол юу болох вэ? ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, цаашид ажиллахгүй үед ерөнхий сайд автоматаар хязгаарлагдмал бүрэн эрх бүхий ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болдог.Үүний адил  2000 онд Борис Ельцин огцрох үед Путин ерөнхийлөгч болох анхны алхам байсан. Гэвч энэ удаад бүх зүйл өөр төгсгөлтэй байна. ОХУ-ын одоогийн Ерөнхий сайд бол Михаил Мишустин бол өөрийн гэсэн хүчирхэг эрх мэдлийн үндэсгүй, нэлээд эелдэг, харизмгүй татварын албаны ажилтан асан. Хэрэв Мишустин Путиныг залгамжлан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон бол түүнийг байнгын орлон гүйцэтгэгчээр томилох магадлал багатай.Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч нас барснаас хойш буюу бүрэн эрхээ алдсанаас хойш гурван сарын дотор ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах ёстой. Гэвч эрх мэдлийн төлөөх жинхэнэ тэмцэл саналын хайрцаг дээр биш хөшигний ард өрнөнө.Удирдагчдын албан бус эвсэл нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, аюулгүй байдлын алба зэрэг эрх мэдлийн гол албан тушаалтныг давж, эсвэл  хамтдаа удирдахыг оролддог. Энэ төрлийн эрх мэдлийг хуваах зохицуулалт нь Орост түүхэн жишиг бий: Владимир Ленин, Иосиф Сталин хоёрыг нас барсны дараа “хамтын удирдлага” гэж тунхагласан эвслүүд засгийн эрхийг богино хугацаанд барьж байсан. Гэхдээ тэр болгонд эвслийн нэг гишүүн эхлээд Сталин, дараа нь Никита Хрущев гэсэн түншүүдээ давж, устгаж чадсан. Эдгээр тохиолдлууд нь автократ залгамжлал нь ихэвчлэн замбараагүй байдал үүсгэдэг гэдгийг сануулж байна. Путины нас барсан дараах өдрүүд, сар, жилүүд хэний ч төсөөлж байгаагүй үймээн болж магадгүй. Өмнө нь  Оросын ганц удирдагчийн гарт ийм их хувийн эрх мэдэл төвлөрч байгаагүй юм. Улс орныг захирч байсан сүүлчийн хааны гэр бүл Романовын үеийнх шиг хаант засаглал одоо цагт байхгүй. ЗХУ-ын үеийнх шиг өрсөлдөгчөө хязгаарлах хүчирхэг институцууд нэг намын тогтолцоонд байдаггүй. Зөвхөн Путин гэж бий.

Эх сурвалж: The Conversation

Өмнөх мэдээ

Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Дараагийн мэдээ

Даатгалтай тохиолдолд нөхөн олговор шууд авна

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

2025-06-25
Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Дараагийн мэдээ

Даатгалтай тохиолдолд нөхөн олговор шууд авна

Шар усны үерийн эрсдэлтэй үед галт тэргийг анхаарал, сэрэмжтэй жолоодохыг зөвлөжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.