Чехэд хөхүүл ханиад 1963 оны үзүүлэлтээс огцом өсч нэгдүгээр сараас эхлэн 3084 хүн хүнд хэлбэрээр туссан байна. Цар тахлын он жилүүдэд хүн хоорондын зай барих дадлыг суулгасан эсэх хөхүүл ханиаднаас мэдэж болно гэж үзсэн хүмүүс маск зүүж, гэрээсээ гарахаа больжээ.
Өвчилсөн хүмүүсийн дунд 80 настай Прага хотын дарга, парламентын гишүүн, нэрт эмэгтэйчүүдийн эмч Богуслав Свобода багтсан ба эрүүл мэндийн хорооны хуралдааны үеэр ханиадтай ирсэнээс болж намынхан нь “халдварт өвчин тараасан” хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хөхүүл ханиад туссан иргэдийн тоо өссөөр байгаа тул Прага улсын эрүүл мэндийн байгууллага асуудлыг гардан авч,нийслэлийн сургуулиудад ханиад хүрсэн нь батлагдсан болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг гэрт нь үлдээх ёстой гэсэн албан бичиг илгээсэн. Халдвар авсан хүүхдүүдийг нэн даруй эмнэлгийн байгуулгад хандахыг уриалсан бол вакцин тариулаагүй хүүхдүүд гэртээ үлдэхийг хүсчээ. Хөхүүл ханиадны эсрэг вакциныг таван үе шаттайгаар тарьдаг ба эхний гурван үеийг амьдралын эхний 12 сард хийдэг. Чех улсад бараг бүх хүүхдүүд эдгээр анхны тунг авдаг. Гэсэн хэдий ч 6-10 насны хүүхдүүдээс зөвхөн 90 хувь нь сүүлийн хоёр тун вакциныг тариулдаг байна.
Хөх ханиалга (мөн хөхүүл ханиалга гэж нэрлэдэг) нь уушиг эсвэл амьсгалын хоолойд халдварладаг ноцтой халдвар юм. Нойтон ханиалгын эхний шинж тэмдгүүд нь ханиадтай төстэй ба хамар, хоолой өвддөг. Гэвч долоо хоног орчмын дараа халдвар нь хэдэн минут үргэлжилдэг ханиалгах шинж тэмдэг болж, шөнийн цагаар улам дорддог байна.
Эх сурвалж: BBC