• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна

2024-04-22
Хууль, эрх зүй
A A
0
11
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Алтайн хүдэр”-ийн Р.Базарыг энэ сарын 15-нд ноцтой “тайлбар”-тайгаар баривчилсан. Эх сурвалжууд “…Нэр бүхий улстөрчдийн сонгуульд зориулж, хууль бусаар санхүүжүүлсэн, мөнгө угаасан үндэслэлээр баривчилсан” гэж мэдээлсэн. ЭЦА-ны мэдээлэл дунд “…Р.Базар нарыг улс төрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа асуудал бий” гэсэн мэдээлэл ч явсан.

Ер нь бол, ойролцоогоор зургаан сая орчим ам.долларын гүйлгээний асуудал яригдаж эхэлсэн. Тэр мөнгийг “…Улс төрийн санхүүжилт” гэж сэжиглэсэн болж таарав. Өөрөөр хэлбэл, Р.Базарыг “…Тээвэр хөгжлийн банктай холбоотой” гээд, Тээвэр хөгжлийн банкийг “…Сэжигтэй гүйлгээ хийсэн” хэмээн үзэж буй бололтой.

Гэвч үүнийг анзаарсан учир мэдэх хүмүүс “…Хэн нэгнийг хүчээр буруутгахыг оролдож, үүнээс болоод хэлмэгдэл, бусад сөрөг үр дагавар гарах вий” гээд эхэллээ.

Яагаад гэхээр, нэгдүгээрт Р.Базар нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш, тэнд ямар нэг албан тушаал эрхэлдэггүй байна.

Энэ талаар Монголбанк мэдэгдэлдээ дурджээ. Тус банкнаас энэ сарын 17-нд гаргасан мэдэгдэлд Р.Базар болон Тээвэр хөгжлийн банкны хамаарлын талаар “…Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, “…Р.Базар нь Тээвэр хөгжлийн банканд хамаагүй” л гэчихсэн байна.

Нөгөөтэйгүүр Тээвэр хөгжлийн банкны талаар ч Монголбанк “…Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг. Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно” гэсэн байна. “…Тээвэр хөгжлийн банкны бүх үйл ажиллагаа хэвийн бөгөөд хууль номынхоо дагуу явж байна” л гэжээ.

Ер нь бол Тээвэр хөгжлийн банк 2016 онд удирдлага, хувь эзэмшигчид нь шинэчлэгдсэнээс хойш тогтворжиж “…Харилцагч бүрийнхээ онцлог, хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан таниулж, дээд зэрэглэлийн тав тухтай орчинд, мэргэжлийн түвшний зөвхөн танд зориулсан үйлчилгээ”-г үзүүлдэг болсон. Тодруулбал, банкны бүх төрлийн үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай мэргэжлийн түвшинд хүргэдэг болжээ. Тэд олон улсын банкны болон хувийн банкны цогц үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоо банкны харилцагчийн үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлсэн шинэчлэлийг хийж байна. Ер нь тэгээд банк бол бизнесийн л байгууллага шүү дээ. “…Чи тийм хүн учраас чамтай харилцахгүй” гэж болохгүй, тийм л зарчмаар дэлхийн бүх банк ажилладаг.

Гэсэн атал “…Улс  төрийн санхүүжилт” гэдэг зүйл яригдаад Р.Базарыг бариад хорьчихсон байдаг.

Тэгвэл яг ийм гүйлгээнд хяналт тавьдаг тусгай эрх, үүрэг бүхий байгууллага манайд бий. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу байгуулсан Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба ийм үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Санхүүгийн мэдээллийн алба нь үүнийг хэрэгжүүлэх маш хүчтэй бөгөөд өндөр эрх мэдлийг хуулиар хүлээж авсан.  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 16.1-т зааснаар “…Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл, энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн долдугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага” юм байна.

Ингээд тус албанд дээрх хуулиар  16.9-д “…Санхүүгийн мэдээллийн албаны дарга болон хянан шалгагч, шинжээч шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагаас лавлагаа гаргуулж авах бүрэн эрхтэй”, 18.1.2-т “…Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх”, 18.1.5-д “…Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах”, 18.1.7-д “…Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар нэгдсэн статистик гаргах, хяналт шалгалт хийх, эрх бүхий бусад этгээдээр хяналт шалгалт хийлгэх” зэрэг олон эрхийг олгожээ.

Тус албаны дарга Б.Батбаатар ч “…Сүүлийн жилүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дотоодын хууль эрх зүйн орчныг олон улсын гэрээ, конвенц, стандартад нийцүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бид бүх шатандаа анхаарч ажилласан. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон олон нийтийн мөнгө, угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмжүүдийн хувьд олон улсын түвшинд хүрсэн гэхэд болно. Бидний үнэлгээ томоохон эдийн засагтай орнуудтай өрсөлдөхүйц болсон” гэж өнгөрсөн оны сүүлчээр Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр тооцож гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индексийн 2023 оны дүн гарах үеэр ярьсан байдаг. Энэ агуулгаараа хэрэв яригдаад байгаа мөнгийг “…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)

Өмнөх мэдээ

Д.Амарбаясгалан: Бид мал аж ахуйн орлогоороо чинээлэг амьдарч байгаагаа дэлхийд харуулна

Дараагийн мэдээ

Автотээврийн үндэсний төв засмал замын дугуйн тэмцээн амжилттай зохион байгууллаа

ХолбоотойМэдээ

Гэмт хэрэг, зөрчил

Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан этгээдийг Булган аймгаас илрүүллээ

2024-08-05
Хууль, эрх зүй

III эмнэлгийн зүгээс талийгаач О-г хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай байсан учраас гав хэрэглэсэн гэж тайлбарлажээ

2024-07-30
Хууль, эрх зүй

Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

2024-06-03
Дараагийн мэдээ

Автотээврийн үндэсний төв засмал замын дугуйн тэмцээн амжилттай зохион байгууллаа

Н.Хүрэлбаатар УИХ-д суудал горилох учиргүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    44 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.