Өнөөдөр /2024.05.25/ Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос “Оюуны хүч-Монгол ухаан” онол практикийн бага хурлыг зохион байгуулж Монгол Улсад аж үйлдвэр, технологи, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд оролцлоо.
Тус хуралд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөр замын үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Д.Нямлхагва илтгэл тавилаа. Илтгэлд “…Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам нь дотоодын 120 аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч компаниуд, 10,000 гаруй инженер, техникийн ажилтан, 3000 гаруй техниктэйгээр Цар тахлын хүндрэлтэй цаг үед дотоодын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашигласан үндэсний бүтээн байгуулалт” болж чадсан хэмээн онцолж байв.