• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

100 мянган хүний 452 нь сүрьеэтэй байх магадлалтай

2024-05-29
Нийгэм, Эрүүл мэнд
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

2026 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлнэ
Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Хэрэв өвчтэй хүнтэй ойр байвал уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авах нь бий. Сүрьеэгийн вирус үржих хамгийн тохиромжтой хэсэг нь уушги ажээ. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэнд очно. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдварладаг ба бусад эрхтний сүрьеэ нь халдварладаггүй ажээ. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчилдөггүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй холбоотой байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн яам, “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн нөхцөл байдал, тандалтын судалгааг хийжээ. Тус судалгаагаар Монголд нийт хүн амын 100 мянган хүн тутамд 452 сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан байна. Үүнийг бодит тоонд хөрвүүлэн үзвэл жилдээ 12-14 мянган сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Сүрьеэгийн илрүүлэлт төдийлөн зорилтод түвшиндээ хүрч чадахгүй байна гэж Сүрьеэгийн төслийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяа мэдээлэл өгсөн юм.

Харин ЭМЯ-аас энэ тухай тодруулахад, Манай улс 2026 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа тухай онцолж байв. Үүний тулд сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлага үүссэн байна. Энэ тухай Баянгол дүүргийн их эмч Б.Батжаргал “Жилд илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын тоог харахад төдийлөн өндөр хэлбэлздэггүй. Гэхдээ 2011-2015 оны хооронд хийгдсэн хүн амын дунд байж болзошгүй сүрьеэгийн тархалтын анхны судалгаанаас харахад бид сүрьеэгийн тохиолдлыг эрт үед нь илрүүлж чадахгүй байна. Жил тутам Монгол улсын хэмжээнд 3500 орчим сүрьеэгийн тохиолдол оношлогдож, эмчлэгддэг. Тиймээс энэ тоог цаашдаа нэмэг­дүүлж жил болгон 9000 тохиолдлын илрүүлж, эмчлэх нь эмч болоод эмнэлгийн байгууллагуудын өмнө ирээд буй гол ажил” гэв. Сүрьеэ нь ямар эрхтэнийг хамарсан байгаагаас шалтгаалж уушгины болон уушгины бус сүрьеэгийн аль нь вэ гэдэг нь тодорхойлогддог байна. Уушгины бус сүрьеэгийн хувьд, халдвар цусаар дамжин нүд, нуруу, нугас зэрэг эд эрхтнийг өвчлүүлэх боломжтой. Гэхдээ сүрьеэг үүсгэгч савханцар нь уг нь уушгины 70-80 хувийг өвчлүүлдэг юм байна. Харин тухайн хүн эмчилгээ хийлгэхгүй хүндрүүлснээр жилд 10-15 хүнд өвчнөө тараадаг гэсэн тооцоолол байдаг гэдгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны мэргэжилтэн хэлж байв.

18-43 насныхан өвдөж байна
ХӨСҮТ-ийн өгсөн мэдээллээр сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлыг авч үзвэл хөдөлмөрийн насны иргэд буюу 18-43 насныхан түлхүү байгаа ажээ. Мөн энэхүү өвчин өндөр настан буюу 65 дээш насны иргэдийн дунд, ялангуяа эрэг­тэйчүүдийн дунд тархалтын тохиолдол өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Баянгол дүүргийн их эмч Б.Батжаргал “Сүрьеэгийн илрүүлэлт буурсан нь өвчлөл буурсан гэсэн үг биш. Харин сүрьеэгээр өвчилсөн хүмүүс эрт оношлуулж чадахгүй байгаагийн илрэл юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа хүүхдүүдийн дунд энэ өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болж байгаа нь зайлшгүй анхаарах ёстой асуудал болоод байна” гэв. Сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд болон хамт ажиллаж байгаа хүмүүс хоёр жил тутам сүрьеэгийн үзлэг шинжилгээнд орох шаардлагатай байдаг ажээ. Мөн сүрьеэгийн өвчлөлд нөлөөлж байгаа хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь хүний дархлалын тогтолцоо. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн мэдээлэл бий. Харин халдвар авсан тохиолдлын 10 хувь нь сүрьеэ өвчин болох магадлалтай байдаг гэнэ. Тиймээс бидний хувьд дархлаагаа тогтоох хамгийн чухал хүчин зүйл нь тэжээллэг хоол хүнс, амьдралын чанар байдаг гэж ДЭМБ-ийн зөвлөмжид дурдсан байна. Тухайн улсын нийгэм эдийн засгийн байдал ч энэхүү өвчин тархахад том нөлөө үзүүлдэг ажээ. Тэр дундаа ажилгүйдэл, ядуурал нь өвчлөлийн гол шалтгаан болж байгаа тухай тус зөвлөмжид онцолжээ. Сүрьеэгийн эмчилгээ 100 хувь үнэ төлбөргүй байдаг ажээ. Энэ тухай Баянзүрх дүүргийн өрхийн эмч Б.Сэлэнгэ “Эмд мэдрэг сүрьеэ зургаан сар, эмд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон тохиолдолд есөн сар хүртэлх хугацаанд бүрэн эмчлэгдэх боломжтой. Энэхүү өвчин нь өдөр бүр 4-5 төрлийн антибиотик ууснаар бүрэн эдгэрдэг. Монгол улсад сүрьеэгийн тусламж үйлчилгээний хомсдол бараг үүсдэггүй. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байнга хамрагдаж, шинжилгээ өгч, зовуурь мэдрэгдвэл яаралтай эмнэлгийн байгууллагад ханддаг байх нь чухал” гэж зөвлөж байна.

Он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 2357 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд байна. Харин он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн аж. Үүний 380 нь эрэгтэй, 274 нь эмэгтэй байна. Өнгөрсөн жилийн хувьд ч сүрьеэгээр өвчлөгсдийн 63 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан байжээ. Манай эмнэлгийн байгууллагууд 2018-2023 онд нийт 6956 халдвартай сүрьеэтэй өвчтөнийг амжилттай эмчилж, 100 000 гаруй хүнийг сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж, 10.000 орчим хүнийг сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс хамгаалсан гэсэн статистик мэдээлэл бий. Дэлхий дахинд 2019-2021 онд сүрьеэгийн нас баралт нэмэгдсэн. Тодруулбал, 2021 онд 10.6 сая хүн сүрьеэгээр өвчилжээ. Үүний зургаан сая нь эрэгтэй, 3.4 сая нь эмэгтэй, 1.2 сая нь хүүхэд байсан байна. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд 520 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажил­лаж байгаагаас 140 гаруй нь эмч нар байна. Сүрьеэгийн эмч, мэр­гэжилтнүүдийг олон улсын сургалт семинарт тогтмол хамруулдаг ба “Глобал” сангийн төслийн дэмжлэгтэйгээр 66 эмчийг сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч бэлдэх богино хугацааны хөтөлбөрт хам­рагдуулж, хүний нөөцийн хангалтыг сайж­руулсан байна. Мөн сүрьеэгийн эмчил­гээнд тарилгагүй шинэ горимыг нэвтрүүлж, шинэ эмүүдийг эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд ашиглаж байна. Олон улсад сүрьеэ нь “КОВИД-19” цар тахлын дараах нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчин болоод байна. Дэлхий дахинд сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амиа алдаж байгаа нь харамсалтай. Энэ нь урьдчилан сэр­гийлэх үзлэгт хамрагдаагүй, зааврын дагуу эмчилгээг тогтмол хий­гээ­гүйгээх болж байна гэж ДЭМБ-аас анхааруулжээ.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

Өмнөх мэдээ

Л.Оюун-Эрдэнийн буруудсан нүүдэл-1: ₮22 саяын орлогоосоо 27 дахин их мөнгөтэй “сейфний эзэн“ Н.Хүрэлбаатар

Дараагийн мэдээ

“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн  тухай” конвенцыг батлах тухай хуулийн төслийг мэдүүллээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Дараагийн мэдээ

"Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн  тухай” конвенцыг батлах тухай хуулийн төслийг мэдүүллээ

СОНСГОЛ: Соёлын өвд бүртгэгдсэн гурван ч дурсгалт газарт лиценз олгосон байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.