Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр үргэлжилнэ. “Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар” ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байгааг мэдээллээ.
Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рэйсээр 2,734 тонн ус соруулжээ.
- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рэйсээр 114 тонн ус
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рэйсээр 120 тонн ус
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2,500 тонн ус тус тус соруулсан байна.
Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байгаа гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС