2025 оны Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тойрог замд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U23 насны ангиллын бөөн гараат уралдааны мөнгөн медальт ОУХМ Х.Тэмүүлэн тэргүүтэй 22 байгууллагын 130 гаруй тамирчин амжилттай оролцов.
Энэ удаагийн тэмцээн нь анх удаа цагийн системийг нэвтрүүлж, тамирчин тус бүр мэдрэгч чиптэй оролцон, дүн мэдээ хурдан шуурхай гарч, тойрог замд хөгжөөн дэмжигчид тамирчдын өрсөлдөөнийг үзэн тэргүүлэх тамирчид дээр таамаг дэвшүүлж дугуй сонирхогч ихтэй арга хэмжээ болсноороо онцлог байлаа.