• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 11 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм, Эрүүл мэнд
A A
0
13
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдал тун хангалтгүй гэмээр түвшинд байна. Учир нь манай тогтолцоо үйлдвэрлэлийн осол, гэмтэлд өртсөний дараах буюу алдагдал өндөртэй нөхцөлд голчлон төвлөрдөг. Түүнчлэн ажлаас шалтгаалсан осол, гэмтлийн бүртгэл мэдээлэл тодорхойгүй, мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ) буюу хожим илэрдэг өвчлөлийг анхаарлын гадна үлдээсээр иржээ. Тэгвэл энэхүү байдлыг засах үүднээс эхлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ХАБЭМТ-өөс тогтолцооны шинэчлэлийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэллээ.

Монгол Улсын эдийн засаг 2000 оноос жил бүр тогтмол өссөөр байна. Энэ өсөлт 2024 онд 80 их наяд төгрөгт хүрч, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Эдийн засгийн бүтцээр хөдөө аж ахуй, уул уурхай, олборлолт, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг үндсэндээ бүрдүүлж иржээ. Тухайлбал, өнгөрсөн онд ДНБ-ий 7.3 хувийг хөдөө аж ахуй, 10.7 хувийг үйлдвэрлэл, барилга, 27.2 хувийг уул уурхай, олборлолт, 44.1 хувийг үйлчилгээ тус тус эзэлжээ. Тэгвэл эдгээр салбараас уул уурхайн салбар нийт ажиллагсдын тоогоор бага хувийг эзэлдэг хэдий ч МШӨ-ий тоогоор хол тэргүүлж байна.

Нас барсан тохиолдлын тоо өндөр

Манай улс бусад улсуудтай харьцуулахад 2023 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдол өндөр байна. Тухайлбал, Герман, Австрали, Малайз, Тайландтай харьцуулахад ослын тохиолдол 1000 ажилтан тутамд бага буюу 0.3 бүртгэгдсэн. Тэгвэл нас барсан тохиолдол үүнээс 15 дахин өндөр байна. Үүний шалтгааныг мэргэжлийн байгууллагууд бүртгэл дутуу хийгддэгтэй холбоотой гэж үздэг.

Иймээс бодит бүртгэл хийгдэхэд дээрх үзүүлэлт өсөх магадлалтай юм. Өнгөрсөн онд ослын тохиолдол 0.5 хувь, нас барсан тохиолдол 6.6 хувь болж өссөн гэдэг харамсалтай статистикийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ)-өөс тооцоолон гаргажээ. 2024 онд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шинээр бүртгэгдсэн тохиолдол өсөх дүр зурагтай байгааг ХАБЭМТ мэдээлж байв. Үүн дээр нэмж бүртгэлийн мэдээлэл хангалтгүй байдаг учир бодит тоон мэдээлэл гарсан тохиолдолд өвчлөлийн хүрээ нэмэгдэх магадлалтайг хэлж байв. Тэгвэл дээрх мэдээлэл өнгөрсөн жил статистикаар батлагдсан. 2024 онд МШӨ-ий тоо 86 болж 11 жилийн дунджаас өссөн байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэлийн харьцуулалт

Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдлын бүртгэл дутуу хийгддэг, МШӨ-ийг эрт үед илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдагдлаас сэргийлдэггүй, МШӨ-ий статистикийг олон нийтэд мэдээлдэггүй тухай салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Үүний учир нь ажил олгогч ажилтны даатгалыг хийдэг боловч ямар нэг осол, гэмтэл гарсан тохиолдолд даатгал хариуцдаггүй. Ажил олгогч зардлыг гаргадгаас үүдэн ослын бүртгэлийг хийдэггүй байх тохиолдол өндөр байх боломжтой аж. Харин өнгөрсөн жилээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл мэдээллийг шинэчилсэн байна. Шинэчлэлийн үр дүнд өмнө нь цаасаар тухайн ажилтны мэдээллийг Нийгмийн даатгал руу илгээдэг байсан бол нэмж цахим хэлбэрээр бүрдүүлдэг болжээ. Үүнээс үүдэн бүртгэлийн тоо харьцангуй бодитой болсон. Цаашид ийм төрлийн ахицыг шинэчлэлийн хүрээнд хийхээр зорьж байна. Монгол Улс үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг хангалттай хэмжээнд бүртгэхгүй байна. Иймээс 2024 онд ХАБЭМТ-ийн судлаачид Монгол Улсыг ХБНГУ-ын осолтой харьцуулж судалжээ. Германыг сонгосон шалтгаан нь хүн ам ихтэй, өндөр хөгжилтэй орны хувьд ослын тохиолдлыг нарийн сайн бүртгэдэг, ослыг хамгийн бага түвшинд байлгах арга хэмжээ авдаг гэдэг үүднээс сонгосон байна. Судалгааны үр дүнд бодит ослын тохиолдол бүртгэгдсэн осолтой харьцуулахад 56-98 дахин өндөр байх магадлалтай гэж гарсан байна.

Сөрөг үр дагаврын заримаас

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тухай судалгаа ховор байна. 2019 онд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эдийн засгийн хохирлын хэмжээг 127.8 тэрбум төгрөг гэж таамаг байдлаар тооцоолжээ. Энэ нь манай улсын ДНБ-ий 0.4 хувь, төсвийн зардлын 1.1 хувь, нийгмийн даатгалын сангийн зардлын 6 хувьтай тэнцсэн байна. Хэдийгээр олон улсын дундажтай харьцуулахад 10 дахин бага тоо хэдий ч бодит бүртгэл хангалтгүйг дээр дурдсан билээ. Үүний дээр энд зөвхөн мөнгөн дүнгийн тухай ярьж байна. Нэг талаар тухайн ажилтан өөрийн эрүүл мэндээр хохирч, цалин, орлогын алдагдал хүлээж, гэр бүлийн амьдралд нөлөөлөх зэрэг бусад сөрөг үр дагаврыг дагуулдаг. Нөгөө талаас ажил олгогчдын хувьд гэнэтийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс үүдэн байгууллагын бүтээмж буурдаг. Үүнээс гадна тухайн байгууллага гэнэтийн нөхөн төлбөрт орох, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирол, шинэ ажилтны зардал, шинэ ажилтныг сургаж, мэргэшүүлэхэд хугацаа алдах, бизнесийн нэр хүндэд нөлөөлөх, байгууллагын бусад ажилтнууд ажлаас гарах зэрэг алдагдал хүлээдэг. Түүнчлэн нийгэмд ажиллах хүчний дутагдал үүсэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас тухайн ажилтны нас 8.05 жилээр богиноссоноор хүн ам зүйн дундаж наслалт буурах, хүн амын амьдралын чанар алдагдах гэсэн сөрөг үр дагаврууд дагалдаж байна.

2035 онд өндөр эрсдэлтэй ажлын байрны тоо 34 хувиар өснө

Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 39 хувь буюу 1.3 сая хүн ажил эрхэлдэг гэж өнгөрсөн онд бүртгэгджээ. Эдгээр ажил эрхлэгчдийн 17.2 хувь буюу 224 мянган хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байна. Энд албан бус салбарыг оруулаагүй байгаа юм. Эдгээр эрсдэлтэй салбарын ААНБ-ын 99.2 хувь нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагддаггүй байна. Ийм хүнд нөхцөлд ажиллагсдын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Энэ тоо 2035 онд 34 хувиар өсөх дүр зурагтай байна. Үүний 40 гаруй хувь нь албан бус салбарын ажиллагсад гэдгийг салбарын яамнаас мэдээлжээ. 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөр хийх үедээ 240 хүн нас барж, 832 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна.

Мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг хэрэгжүүлэх дэд бүтэц хангалтгүй гэдгийг салбарынхан хэлдэг. Өнөөгийн байдлаар дөрвөн их, дээд сургууль 385 мэргэжилтнийг бэлтгэн гаргажээ. Өнгөрсөн хичээлийн жилд АШУҮИС энэ чиглэлээр 80 хуваарь зарласан боловч 10 гаруй хүн элссэн байна. Богино хугацааны сургалтаар бэлтгэгдсэн ХАБЭА-н асуудал хариуцсан 22 мянга гаруй хүн байдаг. Гэсэн ч эдгээр мэргэжлийн цогц чадамжийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд манайд хараахан бүрэлдээгүй байна. Мөн улсын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл мэндийн эмнэлэг ганц байдаг бол сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлийн эмнэлэггүй байна.

Эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгцээ шаардлага

Энэ бүхнээс үүдэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгцээ, шаардлага нэн тулгамдаад байна. ГБХНХЯ-наас үндсэн 7 хэсэг болгон эрх зүйн шинэчлэлийг авч үзэж байна. Эдгээрээс анхаарал татах нэг зүйл бол ҮОМШӨ-ий даатгалын сангаас зарцуулдаг ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилт сургалт, сурталчилгаанд илүүтэй зарцуулагддаг, бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх нь хязгаарлалттай гэсэн хэсэг юм. Үүнийг батлах нэгэн судалгаа энэ оны дөрөвдүгээр сард гараад байна. “Уул уурхайн салбарын ажиллах хүчний судалгаа”-ны тайланд Монголын томоохон дөрвөн уул уурхайн компани, гурван их сургууль, 26 аж ахуйн нэгж хамрагджээ. Уг судалгааны Ур чадварын менежментийн хүрээнд сургалтын индикатор үзүүлэлтийг танилцуулсан билээ. Энд ур чадвар олгох сургалтын нэг ажилтанд ногдох сургалтын төсөв, сургалтын зардал, нэгж сургалтад хамрагдагчид ногдох зардал Чилийн уул уурхайн салбарынхантай харьцуулахад 2.5-11.4 дахин өндөр гэжээ. Эндээс Монголын бүхий л салбарт сургалтад зарцуулдаг зардал өндөр гэж үзэж болохоор юм. Нөгөө талдаа энэ нь шинэчлэл зайлшгүй хийгдэх болсныг илтгэж байна.

2025-2028 онд юу хийхээр төлөвлөж байна вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025 2028 оны төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Тус төлөвлөгөөний зорилго нь хөдөлмөр эрхэлж буй иргэн, ажилтны эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах төрийн бодлого, зарчмыг хэрэгжүүлэх, ажилтан бүр эрүүл, аюулгүй ажиллах хөдөлмөрийн орчин нөхцөлийг бий болгоход чиглэнэ гэж тусгажээ. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн жилийн наймдугаар сард судалгааны тайлангуудад дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлжээ. Энэ оноос эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх бөгөөд улмаар 2028 онд Монгол Улс өндөр хөгжилтэй улсын адилаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн бүртгэлийг сайжруулж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг болно хэмээн зорьж байна.

Эх сурвалж: “Майнинг Инсайт” сэтгүүлийн сэтгүүлч Э.Мишээл

Өмнөх мэдээ

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

Дараагийн мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

ХолбоотойМэдээ

Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Нийгэм

Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер” гэж юу вэ?

2024-12-09
Дараагийн мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.