• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Л.Энх-Амгалан: БЗС-ийн зээлээр сурсан бүх оюутны төлбөрийг тэтгэлэг болгох боломжийг нээнэ

2023-04-07
Боловсрол
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

     БШУЯ-наас өнгөрсөн сарын сүүлчээр Боловсролын зээлийн сангаас оюутны хөгжлийн зээл авсан болон сургалтын төлбөрийн зээлээ одоо болтол төлөөгүй суралцагчдын мэдээллийг ил болгосон билээ. Үүнээс 230 оюутан зээлээ төлөхгүй, улсад нийт 27 тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгааг албаныхан хэлж байсан. Тэгвэл энэхүү мэдээллийг ил болгосноос хойш 250 гаруй сая төгрөг төлөгдсөн гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна. БШУЯ-наас Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилт болон гадаад дотоодод олгож буй тэтгэлгийн сонгон шалгаруулалт, эргэн төлөлттэй холбоотой дараах мэдээллийг  хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй өгсөн юм.

БЗС-ийн зээлийн сонгон шалгаруулалтыг Засгийн газраас хамааралгүй болгоно

БЗС-ийн зээлийг улс төрд нөлөө бүхий эсвэл мэдээлэл ойр байдаг, танил талтай хүмүүс авдаг гэх хардлага нийгэмд олон жил байсаар ирсэн. Тэгвэл Монгол Улс, БШУЯ оролцдоггүй сонгон шалгаруулалт цөөнгүй байдаж ажээ. Тухайлбал, тухайн улсын Засгийн газар оюутнаа өөрсдөө нарийвчилсан шалгаруулалтаар сонгон шалгаруулж авдаг. Харин манай улс гэрээний дагуу үлдэгдэл төлбөр эсвэл амьдрах зардлыг олгодог ажээ. Тухайлбал, оюутан залуусын дунд эрэлттэй байдаг дараах тэтгэлгүүд ордог байна.

-Японы Засгийн газрын тэтгэлэг

-Австралийн Засгийн газрын тэтгэлэг

-БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг

-БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг

-БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг

-Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр багтдаг ажээ. Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтад манай улс оролцдоггүй юм байна. Харин хамтарч сонгон шалгаруулалт хийдэг дараах улсууд байдаг. Энд л гаднын нөлөө орох эрсдэлтэй байдаг гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Тухайлбал,

-АНУ-ын фулбрайтын тэтгэлэг

-ИБУИНХУ-ын чевнингийн тэтгэлэг

-Унгарын тэтгэлэг

-Польшийн тэтгэлэг

-Вьетнамын тэтгэлэг

-Лаосын тэтгэлэг байдаг ажээ.

 Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтад салбарын яам ороцлдог аж. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан  хэлэхдээ “Энэ сонгон шалгаруулалтад хардлага их байдаг. Англи хэлний өндөр оноо аваад байхад, түүнийг сонгон шалгаруулж байгаа хүн нь англи хэлгүй байх жишээтэй. Англи хэлний оноотой хүүхдийг англи хэлгүй багш яаж сонгон шалгаруулах вэ. Үүнд л гаднын нөлөө орох эрсдэл байна. Тиймээс цаашид сонгон шалгаруулалтыг яамнаас хамааралгүй болгоно. Ялангуяа ярилцлага хийдэг байдлыг сайжруулж, дэлхийн шилдэг багш нарыг урьж хийлгэнэ. Ингэснээр оюутнуудаа сонгон шалгаруулахад хардлага гарахгүй” гэв.

БЗС-ийн зээлээр сурсан бүх оюутны зээлийг тэтгэлэг болгох боломжийг нээнэ

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу гадаадын их дээд сургуулиудад БЗС-ийн зээлээр сураад буцаж эх орондоо ирээд таван жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлвөл зээлийг нь тэтгэлэг болгодог. Тэгвэл одоо БЗС-ийн зээлээр гадаадад сурсан ч бай, дотоодод сурсан ч бай тодорхой шалгуур тавьж, зээлийг нь тэтгэлэгт шилжүүлдэг болно гэдгийг салбарын сайд нь мэдэгдээд байна. Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “БЗС-ийн зээлээр гадаадад сурч ирээд эх орондоо таван жил ажиллавал зээлийг чөлөөлдөг. Гэтэл БЗС-ийн зээлээр дотоодод сурсан оюутнуудын зээлийг ингэж чөлөөлөх боломжгүй байна. Дотоодын хөнгөлөлттэй зээл авсан 169 мянга, Оюутны хөгжлийн зээл авсан 53 мянган хүүхдэд энэ боломж алга. Ийм ялгаа гарчээ.

     Хамгийн өндөр зээл авсан хүүхдийн төлбөр тэтгэлэг болж чөлөөлөгддөг. Харин дотооддоо амьжиргааны түвшин муутай, бага орлоготой өрхийн хүүхдийн авсан зээл чөлөөлөгдөхгүй байгаа юм. Тав байтугай 10-15 жил ажилласан хүүхдүүд зээлээ төлж байна. Үүнийг адил болгох ёстой. Гадаадад сурсан байна уу, дотоодод сурсан байна уу хамаагүй. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ улсдаа ажиллавал чөлөөлнө. Дотоодын зээлийн гэрээгээ биелүүлэхгүйгээс 15 тэрбум төгрөгийн өр үүссэн. Манайд 10 мянган диплом хадгалагдаж байна. Мөн дотоодын зээл авагчид зээлээ төлөхгүй бол Монголбанкны мэдээллийн санд бүртгэгддэг. Гэтэл гадаадын зээл авсан оюутнууд ингэж бүртгэгддэггүй. Тиймээс гадаадад сурсан, сурч байгаа оюутны зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг болно” гэв.

Б.Туул

Эх сурвалж: www.cnews.mn

Өмнөх мэдээ

Шинэ сайд нар тангаргаа өргөв

Дараагийн мэдээ

Б.Батцэцэг: 2023 онд дэлхийн жуулчдыг татах 22 арга хэмжээ зохион байгуулна

ХолбоотойМэдээ

Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Боловсрол

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

2024-07-29
Боловсрол

2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлнэ

2024-07-26
Дараагийн мэдээ

Б.Батцэцэг: 2023 онд дэлхийн жуулчдыг татах 22 арга хэмжээ зохион байгуулна

Н.Учрал: ХАА-г дэмжих сангийн 6092 зээлдэгчийн нэрсийг ил болголоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    37 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.