Нийслэл хотын хүн ам, түгжрэлийн асуудал ярихтай зэрэгцээд Улаанбаатарыг “Меаполис хот” болгон хөгжүүлнэ гэж их ярьсан. Тэгвэл мегаполис гэх нэр томьёог зарим иргэд төдийлөн ухаж ойлгодоггүй. Иймд хот тосгон, дагуул хот болон хаяа хотын нэр томьёо, агуулгыг бид хэрхэн зөв хэрэглэж, томьёолох вэ гэдгийг бас нэг мөр болгох хэрэгтэй юм. Тухайлбал, албан ёсоор манайд хот, хаяа болон дагуул хот гэж юуг хэлэх талаар тодорхойлсон зүйл байдаггүй юм байна.
Харин Википедиа нэвтрэхий толь болон Анли хэлний нэвтрэхий толь бичиг, гадаадын зарим орны хот байгуулалтын бичиг баримтад “Хот гэдэг нь олон тооны хүн амын байнгын суурьшил юм” гэж бичсэн байдаг ажээ. Мөн ”Sity” нь “ town”-наас юугаар ялгаатайг тухайн хотын талаарх хууль эрх зүйн зохицуулалтаас нь үүдэн нэрлэдэг юм байна.
Хаяа хот, дагуул хот бүхий том хотыг англиар “urban complex” буюу цогцолбор хот гэж хэлдэг. Мөн “counurbation” гэж том хот, хаяагаа тэлсэн хот болох тухай, “ megalopolis” гэж хотуудыг нэгтгэсэн байдлыг хэлдэг ажээ. Тэгвэл бидний Улаанбаатар дарга нарын ярьж буй шиг Меаполис хот болж чадсан уу?
Дагуул хотыг барьж байгуулах төсөл, төлөвлөгөө нь хөрсөн дээрээ бүрэн гүйцэд буугаагүй учраас Улаанбаатар мегаполис хот болсон гэж хэлэх нь бас учир дутагдалтай хэмээн зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Нэр томьёоны хувьд жижиг суурин, хотын захын тосгоныг “Suburb”, хотын дэргэдэх сууринг “exurb”, ”satillite town” гэж газар зүйн ойр байршил, нийгэм эдийн засгийн холбоотойгоор том хотын ойролцоо байгуулагдсан хотхон гэж тус тус томьёолсон байдаг юм байна. Энэ бүхнээс үзэхэд хот тосгон нь нэг бүхэл бүтэн цогц байдалтай, харилцан уялдаж бие биеэ хөгжүүлж байдаг учраас том болон жижиг хот тосгон нь дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, газрын ашиглалт,орон сууц, нийтийн тээвэр гээд олон талаараа хоорондоо цогц уялдаатай хөгжих ёстой юм байна.
Гэтэл Улаанбаатар хотын хаяа дэргэд хот сүндэрлэн босож, ард иргэд сууршин амьдрах байтугай нийслэлийн захын хороололд гэр хорооллын иргэдийн наад захын хэрэглээ болох цахилгаан, эрчим хүч, ус хангагдахгүй байна. Хотын иргэдийн хүсдэг зүйл бол мэдээж соёлтой үйчилгээ, тав тухтай орчин. Иймд дээрх асуудалдаа эхлээд анхаарч ажиллахыг хүсч байна хэмээн СХД, Эмээлт орчмын иргэд хэлж байна.