АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг цахим сүлжээнд цацсан хэрэгт холбогдуулан Массачусетс муж улсын Агаарын цэргийн хүчний үндэсний гвардын гишүүн Жэк Тейшераг пүрэв гарагт баривчилжээ.
Нууцын зэрэглэлийн баримт бичгүүд нь өнгөрсөн сард “Discord” олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Энэхүү нууц баримт бичгүүдийг 21 настай Ж.Тейшейраг цахим орчинд байрлуулсан хэмээн “Discord” дахь групп чатыг ахалдаг нэгэн гэж үзэж байгаа хэмээн АНУ-ын албаны төлөөлөгчид “CNN” телевизэд мэдээлсэн байна.
Тэдгээр баримт бичигт АНУ-ын холбоотнууд болон өрсөлдөгчдийн талаарх мэдээллүүд, түүнчлэн Украин дахь дайны нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан үнэлгээнүүд багтжээ.
Пентагон нууц мэдээлэл цацагдсаны дараа Засгийн газраас маш нууц зэрэглэлд хамаарах өдөр тутмын тагнуулын мэдээлэл хүлээн авдаг хүмүүст хязгаар тогтоож эхэлсэн байна.
Сэжигтнийг баривчлахаас өмнө дор хаяж хоёр хоногийн турш ажигласан гэж уг хэргийн талаар сайн мэддэг засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж: /CNN/