БНСУ, АНУ Пёньянаас учрах цэргийн аюул заналыг тогтоох барих хүчээ бэхжүүлэх хамтын хүчин чармайлтын хүрээнд агаарын цэргийн томоохон хамтарсан сургуулилтаа өнөөдрөөс эхлүүлсэн талаар БНСУ-ын Агаарын цэргийн хүчнээс мэдээлжээ.
Сөүл хотоос 260 гаруй км зайд оршдог Кванжу хот дахь агаарын цэргийн баазад 12 хоног үргэлжлэх “Korea Flying Training” сургуулилтад /KFT/ 110 орчим нисэх онгоц, 1400 гаруй цэрэг оролцох юм байна. Тодруулбал, БНСУ-ын “F-35A”, “F-15K”, “KF-16” зэрэг 60 гаруй онгоц, АНУ-ын талаас “F-16”, “A-10”, “F-35B”, “FA-18” зэрэг 40 орчим байлдааны онгоц оролцох ажээ.
Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, энэ удаагийн сургуулилт нь холбоотнуудын дэвшилтэт сөнөөгч онгоцнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чадавхыг дээшлүүлэхэд чиглэх юм байна.
Энэхүү сургуулилт нь “KFT” нь холбоотнуудын жил бүр тогтмол хийдэг томоохон хоёр сургуулилалтын нэг бөгөөд жилд хоёр удаа зохион байгуулагдахдаа оны эхний хагаст болон “Vigilant Storm” нэртэй нөгөө сургуулилалт нь оны сүүлийн хагаст болдог юм байна.
Пёньян өнгөрсөн пүрэв гарагт хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин харваж, БНАСАУ-ын эргүүлийн завь бямба гарагт де-факто далайн хилээр нэвтэрсний дараа Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа үед энэхүү сургуулилт болж байгаа аж
Эх сурвалж: СӨҮЛ “Yonhap news agancy