ОХУ болон БНХАУ-ын холбогдох компаниуд Хятад, Монгол, Оросын газар нутаг дээгүүр тавигдах байгалийн хий дамжуулах шинэ хоолойн талаар идэвхтэй хэлэлцэж эхэлсэн талаар “China daily” мэдээллээ.
БНХАУ-ын Үндэснийн энергийн төвийн тэргүүн Жан Жинхуй компаниудыг үргэлжлүүлэн судалгаа хийх, зөвлөлдөхөд үргэлжлүүлэн туслалцаа үзүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Уг төсөл хэрэгжсэнээр жил бүр 50 тэрбум куб метр байгалийн хийг ОХУ-аас Хятад руу нийлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Орос жилдээ нийт 100 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Жан ОХУ болон БНХАУ-ын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааг ойртуулахаас гадна компаниудын эрчим хүчний өөр өөр чиглэлд үйл ажиллагааг дэмжих нөхцөл болно гэдгийг тодотгожээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас үзэх боломжтой.
https://global.chinadaily.com.cn/a/202304/12/WS643677d2a31057c47ebb9c12.html