Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд “Санаатайгаар хүн дайраад зугатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” гэгч нь согтуурсан үедээ 29 настай, эрэгтэй “З” гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амь насыг нь хохироож зугатсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.