Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21:30-д Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хэргийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Мөн хохирогч хүүгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон байна.