ОБЕГ-аас зарим арга хэмжээнд ашигладаг жижиг нисдэг тэрэг унаж осолдсон гэх мэдээллийн дагуу ОБЕГ-аас тодрууллаа.
БЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян: “ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “Cabri-G2” загварын, “MT-109” дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан.
Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг.Бөгөөд тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан.
Ослын шалтгааныг тогтоохоор Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна” гэлээ.
Сургалтын нислэгийг Буянт-Ухаа нисэх буудалд хийж байжээ. Онцгой байдлын байгууллага сургалтын болон ажиллагааны нисдэг тэрэгтэй. Сургалтын нисдэг тэрэг нь хоёр хүний багтаамжтай гэв.