Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар болон ИТХ-ын Төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тамгын газрын дарга Дэн Юешэн тэргүүтэй Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүрэгт хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг Манжуур хотын худалдааны чөлөөт бүсийн зах зээлд гаргах, харилцан туршлага солилцох чиглэлээр тус тус санал солилцож, цаашид хамтран ажиллах талаар харилцан тохиролцов.
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар болон ИТХ-ын Төлөөлөгчид, Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тамгын газрын дарга Дэн Юешэн, Хятад Оросын хилийн худалдааны бүсийн захиргааны дарга Чень Шү И, Ардын Засгийн ордны Гадаад харилцааны газрын орлогч дарга Сүн Гүйжы, Ардын Засгийн ордны Гадаад харилцааны газрын Ерөнхийлсөн баталгаат төвийн орлогч дарга Тань Жүнюн болон бусад албан хаагчид оролцлоо.
Чингэлтэй дүүрэг Манжуур хоттой 2018 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд нийгэм, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлдвэрлэл, хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал, өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.