УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ. Энэ уулзалтын сэдэв цалин, тэтгэврийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөтэй холбоотой байсан ажээ. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн дараа сонгогдсон тойрогтоо ажиллахад иргэдийн зүгээс цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлыг тавьж байсныг УИХ-ын дарга онцлоод яаралтай шийдэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг Ерөнхий сайдад санал болгосон тухай эх сурвалж хэллээ.
Ерөнхий сайд дээрх нөгөөдөр буюу пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанд цалин, тэтгэврийн асуудлыг оруулж ирэхээр болжээ. Мөн тэд хүүхдийн мөнгийг Үндсэн хуульд заасанчлан ялгаварлалгүй олгох талаар тохиролцсон байна.
Тэгэхээр маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тодорхой хууль тогтоомжид өөрчлөлт оруулж дээрх гурван асуудлыг шийдэх асуудлыг хэлэлцэх юм байна.