• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Үндэсний номын баяр говьсүмбэр аймагт нээлтээ хийнэ

2023-05-16
Боловсрол
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Номын баярын уриа: “Илүү их уншъя”

УИХ-ын даргын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр 5 дугаар сарын 19-нд Говьсүмбэр, 5 дугаар сарын 21-нд Дорноговь, 5 дугаар сарын 26-28-нд  Улаанбаатар хотноо болно.

            Энэ жилийн Үндэсний номын баяр хөдөө орон нутагт эхэлж байна. Монгол сакура буюу буйлс цэцэглэх хавраар “Илүү их уншъя” хэмээн уриалж Говьсүмбэр аймгийн Чойр хотод 5 дугаар сарын 19-нд Дуу бүжгийн Боржигон чуулга, Төв номын санд Номын баярын нээлт болно. Улмаар баярын буухиа Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж 5 дугаар сарын 21-нд төв талбайд Номын баярын үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ жил Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой болж байна. Баяр дээр баяр нэмсэн сайхан цаг тохиож буй учир баярын аялалд яваа зохиогч, хэвлэн нийтлэгчдийн хувьд ч олон сайхан түүхийг эргэцүүлэн бодох, уран бүтээлдээ тусгах чухал санааг өвөртлөн ирэх буй за.

Үндэсний номын баярын нэгдсэн арга хэмжээ 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд оройн 22 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах ажээ. Номын баярын өдрүүдэд олон сонирхолтой хөтөлбөрийг уншигчдад хүргэхээр ажиллаж байна. Зарим нэгээс нь дурдвал, BookCon, номын фэнүүдийн уулзалт, Book networking, Change my mind, Quiz, Уншигч зохиолчийн яриа, Fireside chat, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг”, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй ном үзүүлбэрүүд зэрэг гэнэтийн бэлэг номын баярын оролцогчдыг хүлээж байна. Бас номын баярын судалгаа, онцлох номууд, хөтөч мэдээллийн хэсэг, зохион байгуулагч хүүхдүүдийн үйл ажиллагаа олны анхаарлыг татах хүлээлттэй байна. Орон нутгаас номын баяраа зорин ирж буй зохиолч, хэвлэн нийтлэгчид өөрсдийн үзүүлбэр, таниулгатайгаа оролцох бөгөөд орон нутгаас номын клубийн сурагчид баяртаа ирж ажиллахаар бүртгүүлж байгаа ажээ.

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог.  Энэ жилийн баярт оролцохоор гадны 10-аад орноос зочид мэдээллээ өгсөн байна. Номын баярыг дунджаар 180 мянган хүн зорин ирдэг бөгөөд МОНЦАМЭ агентлаг албан ёсны хэвлэлийн түншээр ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон болон үндэсний монгол бичгээр тус тус мэдээ, мэдээлэл түгээдэг. Номын баяр бүрээр 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол мэдээлэл бэлтгэн ажилладаг.

Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар. Энэ удаагийн номын баярын үеэр 2011 онд хийсэн уншигчдын судалгааг зарлана. Уншигчид одоогоос 12 жилийн өмнө ямар агуулгатай ном уншиж байснаа харьцуулах боломжтой. Ингэснээр ном зүйчид болон мэргэжлийн хүмүүст ч агуулгын хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаарх уншлагын чиг хандлагыг харьцуулах боломж бүрдэнэ.

Мөн “Дэлхийн номын нийслэл” цолыг авах хамгийн эхний шалгуур нь уншлага. Бүх нийтээр уншдаг хотын иргэд нэр дэвшдэг тул “Орон даяар уншъя” хэмээн уншлагыг дэмжсэн ажлыг хийх, уншлагыг сурталчлах, зөв агуулгыг нь чиглүүлэхийг зорьж байна.

Энэ жил төрийн байгууллагуудад хандан номын тэтгэлэг олгох ажлыг бодлогоор, маш чухал агуулгуудыг гарган тавьж байгаа хэвлэн нийтлэгчдээ дэмжих тодорхой хэмжээний “грант” бий болгох хүсэлтийг “Номын соёлт ертөнц” ТББ-аас гаргасан нь тухайн агуулгыг сурталчлан, мөнгөн дэмжлэгийг нутагшуулж эхлүүлэх цаг болсон гэж үзэж байгаатай холбоотой.

Тус ТББ нь Үндэсний номын баярыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Мөн “Номын ертөнц” нэвтрүүлгийг ТВ9 телевизээр долоо хоног бүр үзэгчдэд хүргэж байна. Номын баярын үеэр номын мэдээллийг багцалсан “Номын ертөнц” сэтгүүлийг 5000 хувь хэвлэн үнэ төлбөргүй уншигчдад түгээдэг. “Редактор” клуб хамтын ажиллагааныхаа хүрээнд ном редакторлох, редактор зүй, ном зүйн соёлыг агуулсан бүтээлүүд дээр ажиллахын сацуу сургалт хийж, ном зүйн соёлыг анхлан ном бүтээгчдэд ойлгуулах зорилгоор ажиллаж байна. ТББ-ын дэргэдэх “Номын ертөнц” клубийн сурагчид номын баярын арын албанд ажиллах гол хүчийг бүрдүүлдэг.

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд, Их хурлын дарга нар тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлыг тохиролцжээ

Дараагийн мэдээ

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй гэж үзжээ

ХолбоотойМэдээ

Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Боловсрол

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

2024-07-29
Боловсрол

2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлнэ

2024-07-26
Дараагийн мэдээ

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй гэж үзжээ

Ч.Номин: Соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    37 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.