Гиннесийн амжилтын номыг зохиогчид дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг Byakuya-г албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. 130 грамм жинтэй амттан 6700 долларын (6000 евро) үнэтэй.
Японы Cellato брэндийн Byakuya дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг болон ийнхүү Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Энэхүү амттангийн хилэн суурь нь сүү, хоёр төрлийн бяслаг, өндөгний шар, таанын саке зэргээс бүрддэг бөгөөд дээр нь пармезан бяслаг, цагаан малтуу, малтуу мөөгний тос, алтан навчаар бүрсэн байдаг.
Үйлдвэрлэгчийн хэлснээр амттан нь хөнгөн чихэрлэг, нарийн чамин амт, тансаг өөгүй ширхэгтэй гэнэ.