Хилийн “Бичигт” боомтын олон улсын зорчигчийн хөдөлгөөнийг 06 дугаар сарын 15-ны өдрөөс нээхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор тус хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангасан байна.
- Монгол Улсын гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчихүнэмлэх буюу Монгол Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна.
- Улсын хилээр нэвтрэх хүүхэдгадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.
- Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэншинжилгээ өгөх бөгөөд сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ.
- Хилээр нэвтэрч буй иргэд эрүүлмэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна.
- Даваагаас Баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас зорчигчидБНХАУ-ын тал руу, БНХАУ-аас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид нэвтэрнэ.
- БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол,БНХАУ-ын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь наймаас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ.
- 7.БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэлхугацаатай визгүй зорчиж болно.
- 8.БНХАУ-д зорчиж буй иргэд зочид буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн доторБНХАУ-ын Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай гэдгийг хилийн Бичигт боомтын зөвлөлөөс анхаарууллаа.