Архангай аймгийн Хашаат сумын Баян баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төв/-д зургадугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Ерөнхий боловсролын сургууль болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тухайн өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан.