ОХУ-ын Ярослав муж олон нийтийн газар шүлсээ хаявал захиргааны хариуцлага тооцох журамтай болжээ. Ингэснээр тус муж энэ төрлийн үйлдлийг зөрчил гэж үзэх Оросын анхны муж болсон байна.
Мужийн захирагч Михаил Евраев мэдэгдсэнээр, олон нийтийн газарт шүлсээ хаясан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай заалт “Захиргааны хэрэг зөрчлийн тухай” мужийн хуульд тусгагджээ.
Энэ хуулийг зөрчвөл эхний удаад 1,5 мянган рубль, зөрчил давтагдвал хоёр дахин их торгууль оноох юм байна.
“Манай улсад шүлсээ хаясны төлөө хариуцлага тооцдог анхны муж нь Яросоав муж болж байна. Манайхаас гадна Сингапур, Казахстан гэсэн ердөө хоёр орон л ийм захиргааны хариуцлага тооцох журамтай” хэмээн мужийн захирагч онцолжээ.
Түүний өгүүлснээр, “Захиргааны хэрэг зөрчлийн тухай” мужийн хуулийг 16 жилийн туршид шинэчлээгүйн улмаас орчин цагаас ихээхэн хоцрогдсон тул зохих өөрчлөлтүүдийг оруулсан гэнэ.