Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа “Гоц халдварт өвчний гурван вакциныг гаднаас авдаг. Бусад 20 орчим төрлийн вакцин, оношлуурыг Монголын био үйлдвэрт үйлдвэрлэдэг. Нийт 1,600 мал эмнэлгийн нэгж ажиллаж байна. 330 суманд нэг тасаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 1,400 орчим малын эмч бий” гэлээ.