• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 11 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар болжээ

2023-06-30
Онцлох мэдээ, Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж төрийн мэдээллийг нээлттэй, ил тод болгох, цахимжилтыг эрчимжүүлэх, хүнд суртлыг арилгах зорилгоор “Шил” ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нээлттэй мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор Засгийн газрын тусгай сангуудын 2008 оноос хойших мэдээллийг www.shilen.gov.mn вебсайтад нийтэллээ.

Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын 5 төрлийн, тухайлбал тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангийн 2008-2022 оны мэдээллийг шилэн болголоо. Эдгээр сан тус бүрийн орлого, зарлагын гүйцэтгэл болон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авсан хүний тоо, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө, Засгийн газрын бонд гэсэн 3 төрлийн 5144 мэдээллийг ил тод, нээлттэйгээр олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-8.6 дахь хэсэгт заасан 68 төрлийн болон Засгийн газрын 2022 оны 232 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ын дагуу 16 нээлттэй мэдээллийг байгууллагынхаа цахим хуудас болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем”-д байршуулаад байна.

Одоо тэтгэвэр бодож байгаа тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор баталсан бөгөөд жил бүр шинэчлээгүйгээс тэтгэвэрийн зөрүү нэмэгдсээр байна. Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан хуулийн зохицуулалт хэрэгжиж байна. 2022 оны есдүгээр сарын байдлаар 26 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 92.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас 2023 оны зургадугаар сарын 16-нд баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой дараах найман асуудлыг хэлэлцүүлж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнд:

Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2014 оноос хойш есөн жилийн дараа шинэчлэн баталж, ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү ойртохоор болсон.

  • Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550.0, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоожээ.

Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 488 мянган иргэн тэтгэвэр авагч байгаагаас 75 орчим хувь буюу 361 мянган иргэн тэтгэвэрийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Тэтгэвэр нэмэх арга хэмжээнд 496.2 мянган иргэн авахаар тооцоолж 194.4 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нэмж зарцуулахаар болсон байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр 288 мянгаас 325 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 288 мянгаас 325 мянган төгрөг, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 84.5 мянган төгрөгөөс  275 мянган төгрөг болж нэмэгдлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харж байгаа иргэний тэтгэмж 123.1 мянгаас 276 мянган төгрөг болж нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 350 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоов.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн баталлаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн долоодугаар сарын олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх бөгөөд 2023 оны 1-6 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар мөн нөхөн олгоно.

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долоодугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлнэ.

Уг арга хэмжээний үр дүнд:

  • Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөгт хүрэх ба үүний үр дүнд төрийн захиргааны албан хаагчдын цалин дунджаар 282.3 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Цагдаа, дотоодын цэргийн болон төрийн бусад тусгай албан хаагчийн цалингийн хэмжээ ялгаатай байгааг нэгтгэн тогтоох бөгөөд уг арга хэмжээний үр дүнд төрийн тусгай албаны бага болон дунд албан тушаалтны цалингийн хэмжээ дунджаар 242.1 мянган төгрөгөөр нэмэгдэж, адил зэрэглэлд хамаарах албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдал арилна.
  • Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг шинэчлэн тогтоосноор үндсэн цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөгт хүрнэ.
  • Мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 750.0 мянган төгрөг болно.
  • Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ шинэчлэгдэж, албан тушаалын хамгийн бага цалингийн хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж байгаатай уялдуулан баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн Засаг дарга, түүний орлогчийн цалингийн хэмжээ нэмэгдэнэ.
  • Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн батлагдсан.

“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны  нэмэгдэл олгох журам”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.

Өмнөх мэдээ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцлээ

Дараагийн мэдээ

УБТЗ зорчигч тээврийн тарифаа 50 хувиар нэмжээ

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

УБТЗ зорчигч тээврийн тарифаа 50 хувиар нэмжээ

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.