Булганаймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ “Сэлэнгэ” голын усанд 1 хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Сэлэнгэ” голын усанд орж байгаад иргэн А /28 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:34 цагт осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ