Цонхоор үсрэх гэж байсан эмэгтэйг онцгой байдлын алба хаагчид аюулгүй буулгажээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар давхарын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /35 настай, эмэгтэй/ үсэрч болзошгүй байсныг 10 минут ярилцлага хийж, эсэн мэнд буулгасан байна. Тухайн эмэгтэйг нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар