ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид Зариг.мн мэдээллийн сайтын эрхчлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг эдүгээ 18 дахь хоногоо хоригдож байна. Энэ явдалд иргэд ихээр эмзэглэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байгаа билээ.
Тэгвэл түүний фитнес коуч Анухай “Шавь минь хэцүү газарт үйл тамаа үзэж байхад би энд баяр тэмдэглэх хүсэл алга. Энэ жил ямар ч шинэ жилийн баярт очоогүй бас очихгүй. Хүмүүс зөндөө урьсан шалтгаан нь ердөө л энэ байна. Өнөрөө маань надад бол үнэхээр өөрийгөө харуулж чадсан тийм л хичээнгүй тэмцэгч шавь минь. Удахгүй уулзана гэж найдаж байна. Өөр бусад хайртай үйлчлүүлэгч, шавь нар минь хүнд байдалд орвол багш хүний сэтгэлээр эцсийн хүртэл хажууд нь бат бөх зогсох болно” гэжээ.