Оросын Украинд явуулж буй дайныг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн талаар “European Pravda” сонинд мэдээлжээ. Будапешт хотноо хэвлэлийн хурлын үеэр Орбан хэлэхдээ, ОХУ нь албан ёсоор дайн зарлаагүй учраас цэргийн тусгай ажиллагаа гэж ярьсан хэмээн тайлбарласан байна. Тэрбээр “Энэ бол цэргийн ажиллагаа юм. Хоёр улсын хооронд дайн зарлаагүй. Орос дайн зарлавал дайн болно… Дайн зарлаагүйд бид баярлах ёстой. Учир нь Орост бүх нийтийн дайчилгаа болно. Би хэнд ч үүнийг хүсэхгүй байна” гэж ярьжээ. Үгийнхээ төгсгөлд Унгарын ерөнхий сайд Путинтэй дараагийн удаа уулзахдаа шаардлагатай бол “дайн” гэдэг үгийг ашиглахад бэлэн байна гэж хэлсэн байна. Орбан өнгөрсөн аравдугаар сард Бээжин хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийсэн.
Орчин үеийн олон улсын эрх зүйд дайн зарлах эрх зүйн акт байдаггүй. Дайн зарлах практик 20-р зууны эхний хагас хүртэл оршин байсан. Гэсэн ч дэлхийн 2-р дайны дараа үүнийг ашиглаагүй бөгөөд олон улсын хууль тогтоомжид дайн (олон улсын зэвсэгт мөргөлдөөн) нь талуудын аль нэг нь оролцохыг үгүйсгэсэн мөргөлдөөн байж болно гэж заасан байдаг. Энэ нь Орбаны мэдэгдэл худал болохыг харуулж байна.
Орбан Оросын суртал ухуулгын үзэл санаагаар байнга мэдэгдэл хийдэг. Тодруулбал, тэрбээр Украиныг НАТО-д элсэх түүхэн боломжийг саатуулж, Киевийг тус холбоонд элсүүлэх боломжгүй гэж мэдэгдэв. Орбан мөн дайны улмаас Украины нутаг дэвсгэр, хүн ам ямар байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Украиныг “нэгдүүлэх тухай ноцтой яриа хэлэлцээ” хийхээсээ өмнө энэ нь Европын холбоонд хэрхэн нөлөөлөх талаар стратегийн дүн шинжилгээ хийх ёстой гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA