“Улаан тайга” УТХГЗ-ны байгаль хамгаалагчид хулгайн анчдыг барьжээ.
Тодруулбал, цас ихтэй, -45 хэм хүртэл хүйтэрдэг тайгын хүнд нөхцөлд тэд цаатай, нохойтой анчдын араас морь, явганаар зургаан өдөр мөрдөж байж хяналтын баг хулгайн анчдыг үйлдэл дээр нь барьжээ.
Байгаль хамгаалагчид “Бидний олон жил хамгаалж, хайрлаж, өсгөж ядаж буй амьтдыг хайр найргүй алж буйд хэзээ ч эвлэрэхгүй. Конторт сууж байгаль хамгаалагчдын нөр их хөдөлмөрөөр амьдарч буй хүмүүсийг ч шудрага байхыг шаардана. Тухай бүр нь мэдээлнэ. Ярьдаг зүйл нь нэг өөр бодит байдалд юу хийдгийг баримттайгаар бас дахин батлагдав. Дараа бид нисдэг тэрэгтэй болох байх. Бид үнэний мөрөөр мөрдсөөр байх болно. Монголын Их тайгын үнэн, амар амгаланг дээдэлж бий болгоно” гэлээ.