Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбарын алдартай хос болох жүжигчин И Бюн Хун, И Мин Жун нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсныг албаны эх сурвалж өчигдөр зарлажээ.
И Бюн Хун хэдийгээр Нэтфликсийн “Squid Game 2” цувралд тоглоод завгүй байгаа ч Пүрэв гарагт эхнэрийгээ төрөхөд дэргэд нь байсныг түүний харьяалагддаг BH Entertainment компани мэдээлсэн юм.
Хос жүжигчид 2013 онд гэрлэж, хоёр жилийн дараа хүүтэй болж байжээ.
И Бюн Хун, И Мин Жун нарыг ажил мэргэжил, хувийн амьдралаа амжилттай зэрэгцүүлэн авч яваа алдартнууд гэж үздэг.
Арав орчим жил уран бүтээлээсээ хөндийрсөн И Мин Жун энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн “Switch” киногоор дахин үзэгчидтэйгээ уулзсан юм.
И Бюн Хуны хувьд энэ оны наймдугаар сард нээлтээ хийсэн “Concrete Utopia” кинонд гамшигт нэрвэгдсэн орон сууцны цогцолборын оршин суугчдын толгойлогчийн дүрийг бүтээжээ.
Эх сурвалж: Korea Times