Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 төгрөг болгон бууруулах шийдвэрийг гаргалаа.
Үүний үр дүнд авто замын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурч, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.