Украины үнэн алдартны шашинтнууд энэ жил анх удаа Зул сарын баяраа арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэж байна.
Өмнө нь тус улс Оросуудын нэг адил Юлийн цаг тооллын дагуу нэгдүгээр сарын 7-нд энэ өдрийг тэмдэглэдэг байв.
Харин энэ жилээс эхлэн уламжлалаа өөрчилж, Европын бусад орнуудын нэг адил Григорийн тооллын дагуу тэмдэглэдэг болж байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долдугаар сард холбогдох хуулийг өөрчилжээ.
Ням гарагийн орой цацсан Зул сарын мэндчилгээндээ Зеленский “Бид бүгд Зул сарыг хамтдаа тэмдэглэж байна. Нэг өдөр, нэг гэр бүл, нэгдмэл улс үндэстнээрээ тэмдэглэж байна” гэж хэлсэн байна.
Өмнө нь тус улсын католик шашинтнууд арванхоёрдугаар сарын 25-нд, үнэн алдартны шашинтнууд нэгдүгээр сарын 7-нд тэмдэглэдэг байснаа одоо хамтдаа тэмдэглэх болжээ.
Украины үнэн алдартны сүм хийдүүд өмнө нь Москвагийн сүм хийдийн шууд захиргаанд байсан бол 2014 онд Крымийн хойгийг Орос улс өөртөө хүчээр нэгтгэсний дараа өрх тусгаарлан бие даасан юм.
Кремлийн эрх баригчдын эзлэн түрэмгийлэх дайны улмаас ийнхүү Украин улс шашин, соёлын хувьд Оросын нөлөөнөөс улам бүр холдож байна.
Эх сурвалж: BBC