Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр /2023.12.25/ Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр юм.
Ирэх жилүүдэд бондын хугацаа өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Энэ нь хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс бонд босгоход хүү багатай байх таатай орчин бүрдээд байна” гэлээ.