Цаг уур, орчны шинжилгээний газраас Арванхоёрдугаар сарын 25-наас 2024 оны Нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар дараах мэдээллийг өглөө.
Ирэх 10 хоногийн хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж сулрах төлөв ажиглагдсан байна.
УЛААНБААТАР ХОТ
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 29-нд бага зэргийн цас орж зөөлөн явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 7-12 метр хүрнэ.
Агаарын температур: Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 23-28 градус бусад хэсгээр 19-24 градус байх бол өдөртөө бүх нутгаар 7-12 градусын хүйтэн байна.
ОРОН НУТАГ
Хур тунадас
- Арванхоёрдугаар сарын 25 Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар
- Арванхоёрдугаар сарын 26 Хөвсгөлийн уулархаг нутгаар
- Арванхоёрдугаар сарын 27 Монгол алтайн уулархаг нутгаар
- Арванхоёрдугаар сарын 28 Баруун аймгуудын нутгийн зарим газраар
- Арванхоёрдугаар сарын 29 Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгийн зарим газраар
- Арванхоёрдугаар сарын 30 Монгол Алтайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар
- Арванхоёрдугаар сарын 31 Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр
- 2024 оны Нэгдүгээр сарын 1-нд Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн явган шуурга шуурах юм байна.
Салхи, шуурга
- Ихэнх хугацаандаа секундэд 4-9 метр
- Арванхоёрдугаар сарын 25 Говь, тал хээрийн нутгаар
- Арванхоёрдугаар сарын 27 Алтайн салбар уулсаар
- Арванхоёрдугаар сарын 28 Нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур
Одоо байгаагаас нэмж суларна. Хүйтэн байдаг газрууд болох Дархадын хотгор, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус байх бол томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-16 градус байна.
Харин дулаахан байдаг газрууд болох говийн бүс нутгийнхаа өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө +3-аас -2 градус хүйтэн байна.
Харин бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градусын хүйтэн байх төлөвтэй байна.