Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний системийн тасралтгүй байдлыг хангахын тулд өнөөдөр /2023.12.25/ 17.00-20.00 цагийн хооронд дараах газруудад цахилгаан хязгаарлах болсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээллээ.
Эрчим хүчний хязгаарлалт 1-2 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.