2022 онд тогонд цохиулсны улмаас хоёр гараа тайруулсан С.Оюунчимэг бүсгүйг хиймэл гартай болгох хандивын аян 5 хоног үргэлжилж, нийт 57,3 сая төгрөг цуглажээ.
Түүний хиймэл гарыг Монгол залуус хийх бөгөөд шаардлагатай материалыг АНУ-аас захиалж авахад 40 сая төгрөг хэрэгтэй байсан аж. Тус мөнгийг өчигдөр хиймэл гар хийх компани руу шилжүүлсэн бөгөөд ойролцоогоор хоёр сарын дараа С.Оюунчимэг хиймэл гартай болно хэмээлээ.
Түүний хандивт Дуучин Нара нэгдэж өөрөөсөө 1 сая төгрөг хандивласнаас гадна цахим сүлжээндээ байршуулж дагагчдаасаа 24.5 сая төгрөг цуглуулж өгчээ. Тиймээс бүсгүй хандиваас илүү гарсан мөнгөнөөсөө 7 сая төгрөгийг дуучин Нарагаар дамжуулан тусламж хэрэгтэй 7 хүнд хандивлахаар болсон байна.