Хэнтий аймаг 2023 оны улсын төсвийн 250,000,000 \хоёр зуун тавин сая\ төгрөгөөр нэгдсэн эмнэлэгтээ хэрэглэх Бөөрний дээд болон доод замын мэс заслын дурангийн иж бүрдэл тоног төхөөрөмж худалдан авахаар нээлттэй тендерийг энэ сарын 15-ны өдөр зарлажээ.
Тус тоног төхөөрөмж нь мэс заслын урологийн дурангийн иж бүрдэл бөгөөд дэлгэц, дуран, давсагны чулуу бутлагч, давсаг соруулагч зэрэг нийт 33 техникээс бүрдэж байгаа аж.
-Нээлтээсээ өмнө дуусах тендер-
Тендерийн нээлт нэгдүгээр сарын 15-ны 10:30 цагт болох ч оролцогчдыг материалиа нэгдүгээрсарын 15-ны 10:00 цагаас өмнө илгээнэ үү гэж заажээ.
Тус эмнэлэгт шаардлагатай байгаа мэс заслын урологийн дурангийн техник үзүүлэлттэй энд дарж танилцана уу.