ОХУ-ын хэрэгжүүлж буй Арктикийн байгалийн хийн төсөлд Хятад оролцож буй. Гэвч гуравдагч улсын оролцоо нь хориг арга хэмжээ авах үндэслэл болох ёсгүй гэдгийг Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Тодруулбал, АНУ нь Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд АНУ арваннэгдүгээр сард Арктикийн байгалийн хийн төсөлд хориг тавьсан.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ “Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа нь бидний харилцан ашиг сонирхолд нийцсэн бөгөөд үүнд ямар нэгэн гуравдагч этгээд хөндлөнгөөс оролцох, хязгаарлах ёсгүй. Олон улсын эрх зүйн үндэслэлгүйгээр нэг талын хориг арга хэмжээнд өртөхийг Хятад улс үргэлж эсэргүүцсээр ирсэн” гэжээ.
Арктикийн байгалийн хийн төслийн 60 хувийг ОХУ-ын байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч “Novatek” эзэмшдэг. Харин Хятадын “China National Offshore Oil Corporation”, “China National Petroleum Corporation”, Францын “TotalEnergies”, Японы “Mitsui & Co and JOGMEC” компаниуд тус тус 10 хувийг эзэмшиж байна.
Эх сурвалж: REUTERS