• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ц.Даваасүрэн: Эмзэг бүлгийнхэнд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөрийг төсвийн оролцоотой хэрэгжүүлнэ

2023-12-27
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ипотекийн зээлийн тогтолцоог Засгийн газар үе шаттайгаар Монголбанкнаас шилжүүлэх авах учиртай.

Гэвч энэ онд ипотекийн зээлийг хариуцах эзэн үгүй болж, дараалал уртсаж олгож байгаа эсэх нь ч ойлгомжгүй болж иргэдийг бухимдуулсан. Улмаар Монголбанк дахин хариуцахаар болоод буй.

Тэгвэл дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац байгуулахаар өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэжээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Бид хэд хэдэн багц дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жишээлбэл залууст зориулсан миний анхны орон сууц, төрийн албан хаагч, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд зориулсан гэх зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлээд явна.

Нэг гол зүйл нь сарын орлого нь хоёр саяас доош иргэд ипотекийн зээлд хамрагддаггүй. Судалгаанаас харахад зээл авсан иргэд хоёр сая төгрөгөөс дээш орлоготой байгаа. Өрхийн сарын орлого нь 500,000 төгрөгөөс доош иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Иймд хамруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Ипотекийн зээлийг тодорхой зорилтот бүлгүүд буюу ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийг хийхэд зарцуулна.

Тухайлбал Түрээсийн орон сууц. Үүнийг ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд олгоно. Хугацаа өндөр, жишээлбэл бусад улс оронд 20, 30 жилийн урт хугацаатай байхаар орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх юм.

2024 онд багтаж энэ тогтолцоонд шилжих юм. Арилжааны орон сууцны хөтөлбөрүүд мэдээж хэрэг үргэлжилнэ. Шинээр орж ирж байгаа зүйл нь ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдээ хамруулах хөтөлбөртэй болж байна” гэлээ.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

– Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү. Зээл олдохгүй байна, оочер их байна гэж байгаа шүү дээ?

– Нийт 7.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хүрээнд гаргасан байна. Жилд 600-700 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бол хангалттай хэмжээ. Бүгдийг нь нэг жилд 100 хувь хангах боломжгүй. 700 тэрбум төгрөг гаргаж байгаа нь манай эдийн засагт зарим сөрөг нөлөөллийг үзүүлдгийг анхаарах ёстой. Үүнээс хэтрүүлбэл хүндрэл үүснэ. Учир нь орон сууцны нийт орцын 70 хувь нь импорт.

Орон сууц барих тусам валютын нөөцийг гадагш урсгана. Ингэхээр ханш өөрчлөгдөж, барилгын м.кв-ын үнэ нэмэгдэх болчихдог.

Ипотекийн зээлийг явуулахдаа эдийн засгийн чадамжтайгаа уялдуулж гаргах ёстой болохоос биш хүссэнээр нь гаргах тухай байж болохгүй. Бидний тооцож буйгаар зээлийн эргэлтэд 7.2 их наяд төгрөг гарсан байгаа, түүний буцаан төлөлт 500-600 тэрбум төгрөгийг жилдээ ипотекийн зээлд зарцуулаад явна.

Харин эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийн санхүүжилтийг төсвөөс ч юм уу өөр хэлбэрээ зохицуулаад явна.

– Ипотекийн зээл хэзээ Засгийн газарт бүрэн шилжих вэ?

– 2024 онд. Өнөөдөр хүлээж авах корпорацаа байгуулсан гэсэн үг. Өмнө нь Монголбанк гол санхүүжилтээ аваад явж байсан. Үүнд асуудлууд байлаа. Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлсөн, инфляцыг өдөөсөн. Нэг талаараа орон сууцны асуудал шийдэгдээд байсан ч, нөгөө талдаа валютын ханш өсөж байсан.

Орон сууцны гурван их наяд төгрөгийн хөтөлбөрийг Монголбанкнаас шууд санхүүжүүлж 2013, 2014 оны үед хэрэгжүүлсэн. Тэгэхэд валютын ханш 1,450 байснаа 2,100 болсон. Сая КОВИД-19-ийн үед нэг их наяд гаруй төгрөгийн ипотекийн санхүүжилт хийхэд валютын ханш 3,000 төгрөг гарсан. Тиймээс ипотекийн зээл валютын ханшид нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй.

Бид барилгын материал үйлдвэрлэдэггүй тул барилга барих хэрээр валют гадагшаа урсаж, ханш болон инфляцыг өсгөж байгаа. Иймээс эдийн засгийнхаа даах хэмжээнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх ёстой.

– Эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэх нь ээ?

– Төсвөөс оролцоотой байна. Үндэсний орон сууцны корпорац захиалгаар, хамгийн хямд зардлаар орон сууц бариулна. Түүнд зөвхөн түрээсээр суулгана.

Өмнөх мэдээ

Ж.Ганбаатар: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний оочерыг санаатайгаар үүсгэсэн зүйл болсон. Хуулийн байгууллагаар шалгуулж байна

Дараагийн мэдээ

“Сэлбэ голын тохижилттой хэсэгт энэ жил усны түвшин нь их байгаатай холбоотой илүү эрт халиа үүсээд байна”

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

"Сэлбэ голын тохижилттой хэсэгт энэ жил усны түвшин нь их байгаатай холбоотой илүү эрт халиа үүсээд байна"

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээл маш өндөр өсөлттэй байгаа тул саармагжуулах бодлогын арга хэмжээ авч эхэлсэн

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.