Израиль, Хамасын мөргөлдөөн, Улаан тэнгис дэх халдлага зэрэг бүс нутагт хурцадмал байдал үүсээд буй үед Иран “Альборз” байлдааны хөлөг онгоцоо Улаан тэнгист байрлуулжээ. “Альборз” байлдааны онгоц чухам ямар даалгавар авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Ираны хэвлэлд мэдээлснээр “Альборз” хөлөг Баб аль-Мандабын хоолойгоор дамжин Улаан тэнгист нэвтэрчээ.
Гэхдээ Ираны байлдааны хөлөг онгоцууд 2009 оноос хойш далайн тээврийн замыг аюулгүй болгох, далайн дээрэмчидтэй тэмцэх болон бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх зорилгоор бүс нутгийн усанд ажиллаж байна.
Йемен дэх Ираны дэмжлэгтэй хуситууд Хамасыг дэмжиж буйгаа харуулахын тулд арваннэгдүгээр сараас хойш Улаан тэнгис дэх хөлөг онгоцуудад халдах болсон. Үүний хариуд далайн тээврийн томоохон компаниуд Суэцийн суваг бус илүү урт, өртөг өндөртэй замыг сонгох болжээ.
Эх сурвалж: REUTERS