АНУ-ын Юта муж дахь хятад оюутан Кай Жуан өнгөрсөн Пүрэв гаригт буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр сургууль дээрээсээ сураггүй алга болжээ. Хүү кибер хулгайн гэмт хэргийн золиос болсон байна. Улмаар Хятад дахь эцэг эх нь гэмт этгээдийн дансанд 80 мянган ам.доллар илгээсэн тухай Ням гаригт мэдээлжээ. Гэмт этгээдүүд хүүгийн эцэг эх рүү Жуаны зургийг илгээж, мөнгө нэхсэн байсан.
Тэгвэл Юта мужийн цагдаа нар хүүг Ням гаригт Бригам хотын ойролцоох ууланд байрлах зуслангийн газарт ганцаараа, айж, даарсан байдалтай майханд байхад нь олжээ. Цагдаа нар банкны мэдээлэл, утасны бичлэгийг ашиглан Кай Жуанг олсон байна. Мөн Холбооны мөрдөх товчоо, Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хятадын бусад албаныхан цагдаа нартай хамтарч ажиллажээ. Хүү кибер гэмт этгээдүүдийн заавраар тэнд байсан гэж мэдүүлжээ.
Кай Жуаныг гэмт этгээдүүд олон хоногийн өмнөөс удирдаж байсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Пүрэв гаригт цагдаа нар Жуаныд очиход эцэг эх нь түүнийг алга болсныг мэдэж амжаагүй байв.
Энэ мэт хэрэг АНУ-д хэд хэдэн удаа гарчээ. Гэмт этгээдүүд солилцооны, тэр дундаа хятад оюутнуудыг айлган сүрдүүлж, хүмүүсээс тусдаа ганцаараа байхыг тушааж, видео дуудлагаар дамжуулан хянадаг. Мөн энэ хугацаандаа ар гэрийнхнээс нь мөнгө нэхэмжилдэг ажээ.
Эх сурвалж: CNN